Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

    07/19/2026

    Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

    07/19/2026

    ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

    07/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Уянгалаг хоолойт, уран гарт Дарьяа бүсгүй урлагтаа эргэн иржээ
Папарацци

Уянгалаг хоолойт, уран гарт Дарьяа бүсгүй урлагтаа эргэн иржээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/12/2021Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Одоогоос хэдэн жилийн өмнө “Чандмань эрдэнэ” дууг уянгалаг, нандин хоолойгоороо эгшиглүүлж байсан

дуучин М.Янжиндарь буюу олноо Дарьяа хэсэг хугацаанд уран бүтээлээ завсардуулсны эцэст урлагтаа эргэн иржээ.

Түүний дуулсан энэхүү дуу тухайн үедээ олны магтаал сайшаалыг хүртэж, урлагийн томчуудаас урмын үгсийг харамгүй авч байсан юм.

Тухайлбал, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров эмэгтэй хувилбараар нь сонсогчдод хүргэсэн дуучин бүсгүйг “уран дуулалттай” хэмээн үнэлж байгаагаа илэрхийлж байв.

Олны хайр хүндэтгэлийг хүртээд удаагүй байхдаа дуучин Дарьяа хувийн амьдралдаа анхаарлаа хандуулж, гэр бүл зохиож өдгөө хоёр охины ээж болжээ.

Гэхдээ тэрээр урлагаас бүр мөсөн яваагүй. Өнгөрсөн хугацаанд олны танил уран бүтээлч “найз”-уудынхаа тайзны гоёл, гоёлын дээл хувцасыг төрсөн эгч М.Ганчимэгийн хамт урлаж, “Гоо марал” гэдэг үндэсний хувцасны салон нээсэн авьяас, сэргэлэн нь хосолсон бүсгүй.


Тэгвэл тэрээр саяхнаас хувийн уран бүтээлдээ эргэн орж, “Хайр ямар…” нэртэй гэгээлэг “хөөрхөн” дууг олны хүртээл болгоод байна.

Дашрамд дуулгахад, дуучин Дарьяагийн хань нөхөр Ц.Элбэгзаяа нар мэргэжил нэгт бүтээлчид бөгөөд хамтдаа улсын нийслэлээ магтаж “Улаанбаатар” дууг гаргаж байсан юм. Дуучин Ц.Элбэгзаяагийн хувьд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харъяат нэгэн билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Дуучин С.Сэрчмаа үргэлж залуу төрхөөрөө

07/19/2026

П.Анужингийн төрсөн аав Р.Буд манай дуранд

07/19/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Дуучин С.Сэрчмаа үргэлж залуу төрхөөрөө

07/19/2026

Б.Цэцэг: Наадмаар далимдуулан шатахууны үнийг нэмдэг хуучин тактик хэвээр байна

07/19/2026

П.Анужингийн төрсөн аав Р.Буд манай дуранд

07/19/2026

Киви Халиунаагийн нөхөр, дуучин асан Анхбаяр манай дуранд

07/19/2026

Укагийн дэгжин төрх олны анхаарлыг татлаа

07/19/2026

Сагсайн наадамд бөхийн дүрэм зөрчигдөв үү?

07/19/2026

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.