Одоогоос 7-8 жилийн өмнө Хувьсал продакшны хийсэн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино ёстой л байлдан дагуулж, кино театруудыг үзэгчдээр дүүргэж байв.
Чимэх инээд, хөндүүр сэдвээр үзэгчдийн сэтгэлд хүрсэн тус киноны гол дүр болох Яргуйн дүрийг бүжигчин М.Бямбаа гаргасан.
Тус кинонд тоглосноор олны танил болсон гэхэд хилсдэхгүй. Гоо үзэсгэлэнт түүнийг сураглах эрчүүд ч нэлээд байв. Гэвч тэрээр тухайн үедээ 6 настай Энгүүн хэмээх охинтой, ганц бие ээж байсан юм. Нэгэн хэсэг жүжигчин О.Амгаланбаатартай романслаж явсан түүний охины төрсөн эцгийг бүжигчин бүсгүйгээс нэлээд олон хөгшин, улс төрч хэмээн хэвлэлүүд бичиж байв.
Харин бүжигчин бүсгүй охиныхоо төрсөн аавын талаар ам цухуйгаагүй.
Тэгвэл өдгөө өсвөр насандаа үнэртэй усны бизнес эрхэлж буй Энгүүн охины төрсөн аавыг уншигч та бүхэнд танилцуулж байна. МҮОНТ-ын “Hey Hey”, “1 минут 1 сая”, “4 урилга” нэвтрүүлгээрээ олны танил болсон хөтлөгч, редактор Г.Ханхүүгийн төрсөн том ах нь Энгүүний төрсөн эцэг ажээ.
Түүний насны хувьд бүжигчин М.Бямбаагаас олон насаар ах биш бөгөөд охиноо дөрвөн настай байхад хоёр тийш болсон юм байна.
Аав, ээжийнх нь хэн хэн нь өдгөө тусдаа амьдрал зохиосон ч Энгүүн охин төрсөн эцэгтэйгээ байнга холбоотой байдаг аж. Аав нь ч том охиндоо ухаангүй хайртай гэдгээ ойр дотныхондоо илэрхийлдэг ажээ.