Монгол улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ онд тохиож буй.

Энэ цаг үетэй зэрэгцэн цагдаагийн албаны ажил үүргийн онцлог, тэдний эр зоригийн тухай өгүүлэх онц сонирхолтой “Хавтacт хэрэг” олон ангит киноны “мотор” дуугарч, зураг авалт эхэлжээ.

Хүлэгү пикчерс, Номадиа пикчерсийн хамтын ээлжит уран бүтээл болох гэмт хэрэг, триллер төрлийн энэхүү олон ангит кино төсөл нь бодит хэргүүд дээр суурилан бүтээгдэж буйгаараа онцлог юм. “Хавтаст хэрэг” киноны зохиолын багт мэргэжлийн мөрдөн байцаагч, криминологич, шинжээчид зөвлөн ажилласан гэнэ шүү.
Тэгвэл тус киноны гол дүрд жүжигчин Г.Золзаяа тоглож буй бөгөөд киноны постер зургийг авхуулжээ. 
Ингэхдээ тэрээр дүрийнхээ өнгө төрхийг гаргасан зургаа цахим хуудаснаа нийтлэсэн байна. Түүний өнгө төрх хэрхэн таалагдаж байгаа талаар уншигч та сэтгэгдэлээ үлдээгээрэй.

Гэм үйлдсэн хэнд ч гишгэх газар үгүй, эцэст нь тэд хуулийн өмнө шийтгэлээ хүлээдэг нь ёс. Харин шударга ёсыг тогтоож, ард иргэдийн амгалан тайван амьдралын нөхцөлийг бүрдүүлж өгдөг мөрдөгчдийн өдөр тутмын ажил, амьдралын тухай өгүүлэх тус кино уран бүтээл ирэх оны нэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болох аж.


