Хэцүү ангийн Гэрэлээ, Шүдний дагина Бадамцэцэг Монгол улсын захын сумдын амны хөндийн эрүүл мэндийн асуудалд бодитой хувь нэмэр оруулж явна.
Шүдний эмч Б.Бадамцэцэгийн санаачлагаар Монгол улсын алслагдсан аймаг сумдын иргэдийн амны хөндийн өвчлөлийг бууруулах зорилготой Шүдний эрүүл мэнд боловсролын үндэсний сан ТББ /National Dental Health and Education Foundation/ албан ёсоор байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
Амны хөндийн үзлэг, оношилгоо, эмчилгээ болон эрүүл мэндийн боловсрол олгох сургалт гэсэн 2 чиглэлийг дагнан үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг уг сан нь ашгийн төлөө бус сайн дурын байгууллага юм.
Сангийн эхний төсөл нь 10-р сарын 8-9-ны өдрүүдэд Хэнтий аймагийн Цэнхэрмандал суманд 5 эмч 4 сувилагч гээд нийт 12 хүний бүрэлрэдүүнтэйгээр амжилттай зохион байгуулагдсан бөгөөд 3-16 насны 200 гаруй хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх үлэг, шаардлагатай эмчилгээг хийснээр тус сумын хүүхдүүдийн амны хөндийн өчвлөлийг 30%-р буруулсан бодит үр дүнг гаргаж ажиллаcан байна.