Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Дэлхийн одтой төстэй монголын олны танил хүмүүс
Папарацци

Дэлхийн одтой төстэй монголын олны танил хүмүүс

Эрхэм админBy Эрхэм админ10/13/2021Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Дэлхий дээрх хүн бүр хувь хүнийхээ талаас цорын ганц боловч гадаад дүр төрх, харагдах байдлын хувьд өөр хоорондоо маш адилхан байх тохиолдлууд цөөнгүй. Та өөрийн мэдэх хэн нэгэнтэй магадгүй бүр ойр дотны хүнтэй чинь гайхмаар адилхан хүнтэй таараад гайхаж байсан гэдэг нь эргэлзээгүй. Тэгэхээр өргөн уудам энэ дэлхий дээр амьдран суугаа 7 сая хүний дотор тантай ч бас бараг л усны хоёр дусал шиг адилхан хүн байж мэдэх л юм. Хэдий та өөртэй чинь маш адилхан тэр хүнийг олж хараагүй байж болох ч өөрсдийн ‘ихрийн өрөөсөн’-ийг дэлхийн оддоос олсон азтай хүмүүсийн зургийг үзэхээс татгалзахгүй байх гэж бодож байна.

“Squid Game” киноны жүжигчин Жун Хо Ён ба “Хотула гүнж” киноны жүжигчин М.Цэрэндолгор

Өдгөө “Squid Game” киноны жүжигчин, модель Жун Хо Ёнтой манай монголын залуу жүжигчин, олноо Цэдо нэрээр алдаршсан М.Цэрэндолгор тун төстэй. Хальт харвал тэдний ихрүүд гэхэд ч болохоор. Монголын жүжигчин Цэрэндолгор саяхан “Хотула гүнж” кинонд тоглосон. Тус кино дэлхийд хүчээ авч буй “Squid Game” кинотой амжилтаараа дүйцэх ч юм билүү хэн мэдээ. Жун Хо Ён Өмнөд Солонгосын инстаграм дахь хамгийн их дагагчтай эмэгтэй жүжигчин болсон бөгөөд түүний инстаграм хаяг одоогоор 15,8 сая гаруй дагагчтай болоод байгаа юм. Харин манай Цэрэндолгор монголдоо л хамгийн олон дагагчтай бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор орно.

Тэр 219 мянган дагагчидтай.
Жүжигчин Жун Хо Ён нь 1994 онд төрсөн, өдгөө 27 настай бүсгүй юм. Тэрээр 16 наснаасаа загварын ерөнтөцөд хөл тавьсан ба Korea’s Next Top Model-д оролцож байв. Өмнө нь хамтлаг, дуучдын дөрвөн видео клипэнд тоглож байсан түүний хувьд “Squid Game” киноны Кан Сэбёк нь хамгийн анхны киноны дүр юм. Сонирхуулахад тэрээр алдарт “Reply 1988” киноны жүжигчин Ли Дон Хвитэй 2016 оноос хойш болзож байгаа юм.


Харин манай М.Цэрэндолгорын хувьд төрсөн он сар нь одоогоор нууц хэвээрээ. Тэр Москва хотноо ОХУ-ын театр, урлагийн дээд сургуулийг театр, киноны жүжигчин мэргэжлээр 2017 онд төгссөн. Оюутан байхдаа Г.Ундармаагийн “Тютю” кинонд тоглон Монгол үзэгчидтэйгээ танилцсан. Боловсрол телевизийн “Яг түүн шиг” шоунд оролцсоноор нь хүмүүс сайн мэднэ. Жүжигчин М.Цэрэндолгор UBS телевизийн захирал Л.Балхжавын бага хүү Б.Билгүүнтэй хамт амьдардаг. Дундаасаа нэг охинтой.

Дэлхийн алдарт Rain ба түүний монгол дүр

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин, дуучин, бүжигчин Rain буюу Жүн Жи Хүүнийг монголчууд андахгүй ээ. “Миний байшин” киноны И Ён Жэгийн дүрээр нь түүнийг илүүтэй таних биз. Холливудад данстай, Өмнөд Солонгосын авьяаслаг дуучин, жүжигчин Rain-ы “ихэр” Монголын загварын ертөнцөд бий. Тэр бол загвар өмсөгч Эрдэнэцогт. Тэдний насны хувьд 10 насны зөрүүтэй. “Ориг” Rain 1982 онд төрсөн бол, манай “Rain” 1993 оных.

Холливудын од Анжелина Жолигийн төгс хувилбар

Холливудын сайхан бүсгүй жүжигчин Анжелина Жолитой усны дусал мэт ижилхэн нэгэн бүсгүй бол яахын аргагүй “Түшиг” их дэлгүүрийн захирал Э.Мөнгөнцэцэг. Тэр тусмаа түүний хамар, уруул, нүд, хөмсөг гээд тоочоод байвал төстэй зүйл нэлээдгүй их. Э.Мөнгөнцэцэгийг энэ тэнд явж байхад зарим нэг хүмүүс Анжелинатай Жолитой адилхныг нь гайхан цоо ширтэж барьц алдуулах тохиолдол мэр сэр гарч байсан гэдэг. Тэрээр “Монголын сайхан бүсгүй” тэмцээнд оролцож байснаас гадна гадаадад чамгүй өндөр боловсрол эзэмшсэн нэгэн. Монголд брэнд гэдэг нэр сураг төдий байхад тансаг үнэртнүүдийг оруулж ирсэн сүйхээтэй, чамбай бизнесмэн бол түүний нөхөр Г.Баттүшиг. Улсын их дэлгүүрийн гэсэн тодотголтой байсан хатагтай Сүхээгийн ганц хүү гэдгээр нь бизнесийн хүрээнийхэн сайн мэддэг. Г.Баттүшигийн тухайд АНУ-д боловсрол эзэмшиж ирэн, гэргийнхээ хамт аав, ээжийнхээ бизнесийг үргэлжлүүлсэн нэгэн. Тэд “Түшиг” ХХК-аа групп болгон үргэлжлүүлж, Түшиг их дэлгүүрээс гадна Улаанбаатар их дэлгүүрээ нээж амжилттай ажиллуулж байгаа юм.Монголын Анжелина Жоли өдгөө тэрсхэн хоёр хүүхдийн ээж төдийгүй сүүлийн үед “Улаанбаатар” их дэлгүүрийн захирлаар ажиллан, Монголын бизнесмен эмэгтэйчүүдийн нэгэн нүүр царай нь болж яваа” билээ.

Мексикийн язгууртан эмэгтэй ба “цоглог” Нара

“Start Nara” хэмээх анхны бие даасан цомгоо гаргаж, рок попын ертөнцөд хөл тавьж байсан М.Нара өдгөө ганц бие ээж, зөгийчин, нийгмийн дуу хоолой болсон. Тэрээр урлагийн ертөнцөд байхдаа дуулахын хажуугаар кино урлагт хүч сорьж “Хувилгааны эрэлд”, “Зөрлөг”, “Цахирмаа” киноны гол дүрд тоглож, жүжиглэх авьяасаа гайхуулж явсан адтай бүсгүй. Тэгвэл тэрээр өөрийн цахим хуудаснаа саяхан нэгэн язгууртан мексик эмэгтэйн зургийг нийтэлж, өөртэйгээ адилхан байгааг дурьдсан байдаг.

Жүжигчин А.Туяа ба Шим Сү Рён

Алдарт Пентхаус киноны жүжигчин Шим Сү Реныг санагдуулам жүжигчин монголд бий.Шим Сү Рены дүрийг бүтээж буй И ЖИ А жүжигчин А.Туяатай царай төрхний хувьд төстэй.

Дуучин Ц.Сарнай ба Whitney houston

Sweetmotion хамтлагийн ахлагч Ц.Сарнай. Мэргэжлээс гадна, өндөр нуруу, гоолиг бие хаа, арьсны өнгө, царайны ерөнхий рамаараа Whitney houston тун төстэй.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.