Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Сонин хачин»Хэрэглэгчдээ бухимдуулж ханахгүй ХААН БАНК
Сонин хачин

Хэрэглэгчдээ бухимдуулж ханахгүй ХААН БАНК

Эрхэм админBy Эрхэм админ10/14/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Сүүлийн үед ХААН аппликейшн шинэчлэгдсэн биш хэрэглэгчдэд чирэгдэл үүсгэж, үйлчилгээ авахад хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгоод байна.

ХААН Банкны Интернэт банкны үйлчилгээ болон Khan Bank аппликейшн шинэчлэгдэж илүү энгийн хялбар, найдвартай,олон үйлдэл хийх боломжтой боллоо гэсэн рекламыг уншигч та ч харсан байх.
Тэгвэл шинэ үйлчилгээнд нь ухаалаг аргаар луйвар явж байгаад зарим нэг хэрэглэгчид бухимдаж байгаагаа цахим орчинд ийн илэрхийлж байна. Өмнө ухаалаг банкны 1 жилийн төлбөр нь 10’000₮ байсан бол энэ удаад шинэчлэгдсэнээр жилийн хураамж гэж байхгүй 1 удаагийн гүйлгээ нь 100₮ шимэтгэлтэй болсон. Энэ бол боловсон луйвар. Жишээ нь: Би 1 өдөрт багадаа 10 удаа интернет банкаар гүйлгээ хийдэг буюу зөвхөн 1 өдрийн хураамж 1000₮ гарч байна. Нэг сард 30’000₮, 1 жилд 365’000₮ хамгийн багадаа шүү дээ.

Банк юу дутсан, яасан гэж биднийгээ тэнэгтүүлэн барин дахин дахин луйвардсаар байгаа юм бэ?
Иргэн Я-ийн мэдээллээр “Өчигдөр Шархадны эцэст байрлах Миний дэлгүүрийн АТМ-ээр гүйлгээ хийж, данснаасаа 20 мянган төгрөг мөнгө авах гэтэл “Мөнгөн дүнг гаргах боломжгүй” гэсэн хэрнээ миний гар утасны мэдээлэлд дөрвөн удаагийн үйлдлээр хасагдсан мэдээлэл ирсэн.

Мөнгө нь гараагүй ч, данснаас гүйлгээний хүүтэйгээ хасагдаж байгааг тус банкны 19001917 дугаарт залгаж хэлтэл “Асуудлыг цааш нь дамжуулж өгнө. Та наанаасаа холдохгүй хүлээж байгаарай” гэж хэлээд өөр хариулт хэлэхгүй шууд таслах жишээний. Дахиж утсыг маань ч аваагүй. Би юу гэж өөрийн бус алдаанаас болж цаг хугацаагаа гарздаж, тэнд хоёр гурван цаг хүлээгээд зогсох билээ. Өнөөдөр миний данснаас хасагдаж гүйлгээ хийгдсэн, гар дээрээ аваагүй мөнгө одоог хүртэл эргэн данс руу минь буцааж олгогдоогүй байна. Монголын хамгийн том санхүүгийн байгууллага гэж бодож, итгэж үнэнчээр үйлчлүүлдэг байсан” хэмэээн бухимдлаа илэрхийлэв.

Тус банкны интернет банк үйлчилгээг ашигладаг иргэн Ц “Онлайнаар бараа захиалаад ирэхэд нь Хаанбанкны дансаар интернет банкаар гүйлгээ хийх гэсэн боловч хэд хэдэн удаа оролдоод бүтсэнгүй. Одоо чинь хүмүүс бэлэн мөнгөнөөс илүү дансандаа мөнгөө байршуулж, гүйлгээ хийдэг болсон. Удаа дараа бүтэлгүйтсний эцэст удаан хүлээсэн захиалгын бараагаа ч өөрийн болгож чадалгүй, хүргэлтийн мөнгөөр “шатсан” явдал хэд хэдэн удаа гарлаа. Одоо өөр банкыг сонгож үйлчлүүлэх бодолтой явна. Хэрэглэгчийнхээ ачааллыг даадаггүй юм бол болих хэрэгтэй” гэв.
Иргэн М “Хаанбанкны данснаасаа 250 мянган төгрөг алдсан. Энэ асуудлыг харилцагч банк дээрээ очиж хэлэхэд, төв салбарлуугаа нааш цааш явуулж хэдэн сар болсны эцэст нь “Иргэн та дансаа бусад элдэв бусын зүйлд холбож мөнгөө алддаг бололтой. Манай банканд хамаагүй асуудал байна” хэмээн буруутгагдаж үлдэх жишээний. Дахин энэ банкаар үйлчлүүлээгүй” гэлээ.

Ямартаа ч, иргэдээ “Хаан” хэмээн хүндэлдэг гэж өөртөө татсан “Хаанбанк”-ныхан өөрсөддөө дүгнэлт, Refresh хийхгүй бол хэн хүнд эргэлзээ төрөөд байна шүү.

Онцлох хөндөх сэдэв
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.