Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

    07/18/2026

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»“ДУБАЙ ЭКСПО 2020”ийн хөрөнгө оруулагчдад “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК мэдээллээ танилцуулж байна
Мэдээ

“ДУБАЙ ЭКСПО 2020”ийн хөрөнгө оруулагчдад “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК мэдээллээ танилцуулж байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/02/2021Шинэчилсэн:10/15/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдаж буй “ДУБАЙ ЭКСПО 2020”  “Оюун санаагаа нэгтгэн ирээдүйг цогцлоон бүтээх нь” уриатайгаар нээлтээ хийлээ. 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 6 сарын туршид зохион байгуулагдах “ДУБАЙ ЭКСПО 2020” үзэсгэлэн арга хэмжээ 438 га талбайг хамарч, 191 улс өөрийн улс орноо дэлхий дахинд сурталчилан таниулан оролцож байгаа бөгөөд энэ хугацаанд арга хэмжээг 25 сая хүн үзэж, сонирхох юм.

Монгол Улсаас тус үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар Гадаад харилцааны яам, Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, хамтран зохион байгуулагчаар Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Үндэсний Музей, Монголын Үндэсний Номын сан, Зэв дижитал нүүдлийн музей зэрэг байгууллагууд ажиллаж байна. Манай улсын хувьд “ДУБАЙ ЭКСПО 2020”-ийн ерөнхий сэдвийн хүрээнд өөрийн Павильоныг тохижуулж, гадаад харилцаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, байгаль орчин, байгаль цаг уурын өвөрмөц онцлог, зан заншил, уламжлалт ёс, түүх дурсгал, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, урлаг, соёл, спорт, үндэсний үйлдвэрлэгч нарын бараа бүтээгдэхүүний дээжийг танилцуулах зэргээр улсаа сурталчилж байна. Монгол Улсын павильоны хөрөнгө оруулалтын хэсэгт “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн танилцуулга мэдээлэл байршиж байгаа юм.

Үзэсгэлэнгийн үеэр 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ”Монголын Үндэсний Өдөрлөг” зохион байгуулагдах бөгөөд тус өдөрлөгийн үеэр хоёр улсын бизнес форум, худалдаа хөрөнгө оруулалтын чиглэлээр олон талт үйл ажиллагаа явагдах юм. Мөн соёл урлагийн тоглолт зэрэг арга хэмжээ зохион байгуулах болон зохион байгуулагчдын зүгээс Улаанбаатар-Дубайн чиглэлд шууд нислэг үйлдэхээр төлөвлөн ажиллаж байна.

Цар тахлын үеэр зохион байгуулагдаж байгаа уг “ДУБАЙ ЭКСПО-2020” арга хэмжээнд Монголын Үндэсний Музейгээс манай орны түүх, соёлыг сурталчлан харуулах Монголын түүхийн үе бүрийн үзмэрүүд авчирсан бѳгѳѳд Неолитийн чулуун зэвсгүүдээс эхлээд Хүннү язгууртны бүсний алтан чимэглэл, Түрэгийн Билгэ хааны алтан титэм, Монголын Эзэнт гүрэн болон Юань гүрний үеийн цаасан мѳнгѳ, гоёл чимэглэл болон Монголын язгууртнуудын хэрэглэж байсан угсаатны сав суулга, гоёл чимэглэлийг дэлгэн тавиад байна. Үүнээс гадна Монгол Улсын Үндэсний номын сангийн гол үзмэр “Данжуур” судрыг дэлгэн үзүүлж байна.

Уг арга хэмжээ нь худалдаа, бизнес, аялал жуулчлалын олон талт хамтын ажиллагааг өргөтгөж шинэ зах зээл, шинэ түншлэлийг бий болгох, орчин үеийн шинэ дэвшилтэд техник технологитой танилцах, худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний цахим сүлжээний ололт амжилт, байгаль орчин дэлхийгээ хамгаалах, хүний эрүүл мэндэд хор хөнөөлгүй үйл ажиллагааны цогц шийдлүүдийг биечлэн үзэж харах өргөн боломжийг нэг газарт, тодорхой хугацаанд төвлөрүүлж, хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлагыг илэрхийлсэн спортоор хөрвүүлбэл хүн төрөлхтний “ОЛИМП”-ийн арга хэмжээтэй дүйцэхүйц том арга хэмжээ гэж хэлж болно.

Монгол Улсын павильоны үзмэрүүдийг хамтран зохион байгуулагч ”Зэв дижитал” нүүдлийн музейн аппликэйшнээр илүү дэлгэрүүлж андройд болон IOS үйлдлийн систем дээр үзэх боломжтой юм.

Этт
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.