Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026

    Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»“Хаан” банкны харилцагчид хадгаламжаа татаж, зарим салбарууд эрсдэлийн сан руу оржээ
Мэдээ

“Хаан” банкны харилцагчид хадгаламжаа татаж, зарим салбарууд эрсдэлийн сан руу оржээ

coolBy cool10/19/2021Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Хаан” банкны хэрэглэгчдийн данснаас их хэмжээний мөнгө алдагдсан хэрэг олноор гарах болсон талаар өмнө нь бид мэдээлсэн.

Өнгөрч буй хоёр долоо хоногийн хугацаанд гэхэд нэр бүхий зургаан иргэний данснаас нийт 40 гаруй сая төгрөг алдагдсан тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Дээрх жишээ бол данснаасаа их хэмжээний буюу нэг сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй мөнгө алдсан тохиолдлууд юм. Тэгвэл нэг сая төгрөгөөс доош төгрөг алдсан иргэд ч мөн цагдаагийн байгууллагад хандаж эхэлжээ. Мөн тэд “Хаан банкны хохирогчид” хэмээх сошиал групп үүсгэн банкны удирдлагуудыг хохирол барагдуулахыг шаардаж эхэлсэн байна.

Эдгээр иргэдийн гомдлын дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэх бөгөөд энэ хэрэгт банкны хэд хэдэн ажилтнуудыг холбогдуулан тайлбар мэдүүлэг авсан аж.

Ийнхүү харилцагч нарын мэдээлэл, найдвартай байдлыг хангаж чадаагүй “Хаан” банкнаас иргэд хадгаламжуудаа татаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Өнгөрөгч есдүгээр сараас хойш сар гаруйн хугацаанд 250 орчим иргэн хугацаатай хадгаламжаа цуцалж, мөнгөө татаад байгаа” юм.

Энэ нь нийт мөнгөн дүнгээрээ банкны хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж эхэлсэн гэх бөгөөд “Хаан” банкны зарим салбарууд эрсдэлийн сан руу орсон  гэх ч мэдээлэл байна.

А.Баярмаа

Нийтлэлчид Онцлох сэжигтэй
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.