Зохиолын дууны ертөнцөд өөрсдийн хайр дурлалынхаа төлөө бүхнийг орхиж, найз нөхдийн харилцаа, алдар нэр, амбиц кареариа орхисон дуучид бол Б.Болд, Х.Мөнгөнцэцэг.
Сайн муугаараа хэлүүлэн таван жилийн турш ханилж буй тэд хэдийнэ гурван хүүхдийн эцэг эх болсон.
Өөрсдийнхөө харилцааг том хүүгээ 9 сартай байхад ил гаргасан тэд өнгөөр ижилсэх дуртай.
Ойр дотныхны хэлж буйгаар нэг нэгэндээ тунчиг хайр халамжтай бөгөөд байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг дуучид ажээ. Хосуудын хувьд хэн хэн дахин олны итгэлийг алдахгүй юмсан гэсэндээ эрвийх дэрвийхээрээ энэ амьдралаа босгох гэж зүтгэж яваа гэнэ шүү.
Дуучин Б.Болд дуулахаас илүү шинээр уран бүтээлч бэлтгэх марктингийн ажилдаа анхаарлаа хандуулах болсон бол түүний гэргий Х.Мөнгөнцэцэг хүүхдүүдээ өөрөө гардан асарсан ч өөрийгөө “гээхгүй”, бүхий л хайр халамжаараа нөхрөө дэмжсээр яваа аж.