Монголын урлагийн зарим бүсгүйчүүд загвар өмсөгч бүсгүйчүүдийг “ажилгүй болгож”, фото моделиор ажиллах болсон. Тэдний нэг “алдарт” дуучин А.Хишигдалай.

Тэрээр саяхан залуу жүжигчин Номинтой хамтран нэгэн рекламны зураг авалт хийлгэсэн нь олны анхаарлыг татаад байна.
Загвар өмсөгч С.Төгстэй тун төстэй поз барьж, ижилхэн өнгийн хувцасаар “жигдэрсэн” нь сошиалд андуурлыг бий болгож, ХЭН НЬ ИЛҮҮ ВЭ гэх асуултыг өрнүүлээд байна.

С.Төгсийн хувьд мэргэжлийн загвар өмсөгч. Гэвч дуучин А.Хишигдалайг түүнээс илүү харцаараа өөрийгаа илэрхийлсэн байна хэмээн “шүүмчлэгчи д” дүгнээд байгаа аж. Харин эрхэм уншигч танд хэн нь илүү санагдаж байна вэ?



