Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Эгэлгүй энэ жүжигчин Ц.Цэрэнболд гал сөнөөгч байсан гэдгийг мэдэх үү?
Папарацци

Эгэлгүй энэ жүжигчин Ц.Цэрэнболд гал сөнөөгч байсан гэдгийг мэдэх үү?

Эрхэм админBy Эрхэм админ10/25/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Сүүлийн үеийн тайз, дэлгэцийн бүтээлүүдэд эцэг хүн болоод Монгол эрийн сайхан чанарыг харуулсан олон ч кинонд дүр бүтээж олны хайр, хүндлэлийг хүлээсэн хүмүүсийн нэг бол УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд билээ.

 

Тэрээр 1977 оны 5-р сарын 21-нд төрж, өвөө дээрээ өсжээ.
Түүний өвөө дархан хүн байж. Тэрээр энэ тухайгаа дурсахдаа “Би хажууд нь галыг нь түлж өгдөг хүүхэд байлаа. Дарханых нь хөөргийг халаана. Сүүлд паяалник халаадаг болсон юм. Дарханы ажилд тусалдаг нь л би байсан.

Өвөө надад гаанс толгой тааруулаад өгчихсөн. Багаасаа л тамхинд орчихсон хүүхэд байлаа. Өвөөтэйгөө адилхан тэр хавийн өвөгчүүлтэй их нийлдэг болохоор найзууд маань намайг “өвгөн Болдоо” гэж хочилдог байлаа” гэжээ.
Түүний бага нас налайхын тавдугаар хороонд өнгөрсөн. Аав нь уурхайчин, ээж нь налайхын ахуйн үйлчилгээнд оёдолчингоос эхлээд нярав, мэргэжилтэн хүртэл ажилласан хүн гэнэ.

Тэрээр жүжигчин болно гэж бодож байгаагүй. Гэр бүл нь налайхаас Багануурт шилжиж очиж, тэрээр гал унтраах 64 дүгээр ангид гурван жил жолооч хийдэг байжээ. Тэр хооронд байгууллагуудын хооронд АСК тэмцээн болж Д.Бямбацогт гэх хүн тухайн үед Багануурын театрын дарга байхдаа уралдаанд бэлдэж байгаад “Чи ер нь шалгалт өгөөд үзвэл яасан юм” гэжээ. Түүний ээж дэмжиж жүжигчин болох зам руу орсон гэдэг.Тэрээр “Мюзикл” дээд сургуулийг жүжигчин, найруулагч мэргэжлээр 2003 онд төгсжээ.Тэрээр айлын том хүү бөгөөд “Аав” киноны жижиг хэсэгт ээжтэйгээ хамт тогложээ.

Түүний анхны тоглосон уран бүтээл бол Австри, Германы хамтарсан “Чингис хаан” баримтат уран сайхны кино юм. Тус кинонд Жамухын дүрд тоглож байжээ. Мөн жүжигчин Ц.Цэрэнболд Украин, АНУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “The rising Hawk” буюу “Дүүлэн нисэх шонхор” кинонд тоглохоор болсон. Нийт 110 минут үргэлжлэх энэ киног Ахтем Сейтаблаев, Жонн Винн нар хамтран найруулж байгаа юм.
Тэрээр нэг хэсэг үзэгчдийг байлдан дагуулж байсан “Аав” киногоороо “Academy awards 2015” наадмаас шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал авсан билээ.

Түүний эхнэр эдийн засагч мэргэжилтэй. Жүжигчин маань эхнэртэйгээ оюутан байхдаа танилцсан аж. Түүнийг сурч байхад эхнэр нь сургуульд санхүү хариуцсан ажилтан байсан гэнэ. Тэрээр Далайцэрэн, Үлэмжгоо гэдэг хоёр хөөрхөн хүүхэдтэй. Мөн тэрээр Улиастайн 2000 цэргийн бослогын тухай өгүүлэх “2000” уран сайхны кинонд эхнэрийн хамт тоглосон байна.
Сонирхуулахад, Дээрх бүтээлийн зохиолыг соёлын гавьяат зүтгэлтэн П.Батсайхан бичсэн бөгөөд яруу найрагч О.Цэнд-Аюуш болон С.Баттулга нар кино зохиолд хөрвүүлж, соёлын тэргүүний ажилтан Б.Отгонзориг найруулжээ. “2000” түүхэн бүтээлд ардын жүжигчин П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Д.Гүрсэд, Д.Төмөртөгтох, Н.Батцэцэг болон соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ш.Доржсүрэн, С.Болд-Эрдэнэ, С.Ариунбямба, Ц.Цэрэнболд, Д.Баттөмөр нар гол дүр бүтээсэн бөгөөд хийлч Ч.Дэлгэрцэцэг тоглосон юм.

 

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.