Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»ЭМДЕГ-ын эрх бүхий албан тушаалтан дахиад авлигын хэрэгт холбогджээ
Папарацци

ЭМДЕГ-ын эрх бүхий албан тушаалтан дахиад авлигын хэрэгт холбогджээ

Эрхэм админBy Эрхэм админ11/04/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын даргаар ажиллаж байсан Ч.Алтанхуяг, тус газрын Санхүү, төлбөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баярхүү, “Чингис хаан” банк болон тус банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2019 оны есдүгээр сард саатуулан шалгасан тухайн үедээ олны анхаарал татаж байв.


Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ч.Алтанхуяг, С.Сандагдорж нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцэн шийдвэрлэж, “Чингис хаан” банканд Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг байршуулах эрхийг гурван жилээр хасаж, 125 сая төгрөгөөр торгох ял оноож, гүйцэтгэх захирал асан С.Сандагдоржийг хоёр жил төрийн албанд ажиллах эрхийг нь хасан, долоон сая, ЭМДЕГ-ын дарга асан Ч.Алтанхуягийг мөн хугацаагаар төрд ажиллах эрхийг нь хязгаарлаж, 30 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн билээ.

Тэгвэл энэ хэрэгт холбогдон шалгуулж байсан ЭМДЕГ-ын Санхүү, төлбөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баярхүү дахиад авлигын өөр хэрэгт холбогдсон байна. Тодруулбал, “Маргадвояж” ХХК-ийн захирал Ш.Сандагдорж гэх хүнээс хахууль авсан үндэслэлээр удахгүй гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр болоод байна. ЭМДЕГ-аас зарласан “Ухаалаг гар утасны аппликэйшн”-ийг хөгжүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлажээ. Уг тендерт нь “Маргадвояж” ХХК оролцож, гэрээ байгуулсны дараа төлбөрийн 50 хувь болох 46.5 сая төгрөгийг захиалагчаас шилжүүлэн авах гэж тохиролцсон байна.

Үүний тулд Санхүү, төлбөрийн хэлтсийн худалдан авах ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн бөгөөд тухайн тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан найз Б.Баярхүүдээ хандсан аж. Ингээд тендер сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа, баримт бичиг бүрдүүлэлтийн талаар Б.Баярхүү найздаа мэдээлэл өгөөд зогсохгүй, гэрээний төлбөрийн 50 хувийг гэрээ байгуулсны дараа шилжүүлэх асуудлыг ЭМДЕГ-ын Санхүү төлбөрийн хэлтсийн дарга Д.Ууганбаяртаа хэлж дэмжлэг хүсэж шийдвэрлүүлжээ. Үүнийхээ төлбөрт есөн сая төгрөгийн хахууль Баянзүрх дүүргийн нутагт авсан хэрэгт холбогдсон аж.

Б.Баярхүү өмнө нь ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийн “Чингис хаан” банкныхаас авсан 86.2 сая төгрөгийн хахуулийг дамжуулан өгсөн хэрэгт холбогдон АТГ-ынханд саатуулагдаж байсан билээ.

гэмт хэрэг
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.