Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Хоолойн чадлаараа “аархдаг” дуучин Э.Төрмандахын төрсөн өдөр тохиож байна
Папарацци

Хоолойн чадлаараа “аархдаг” дуучин Э.Төрмандахын төрсөн өдөр тохиож байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ11/05/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийтийн дууны ертөнцийн чадалтай хоолойтой эрчүүдийн нэг бол дуучин Э.Төрмандах. Тэрээр өнөөдөр 33 насны төрсөн өдөртэйгөө “золгож” буй аж.

Түүний унаж төрсөн газар дуу хуурийн өлгий нутаг Дундговь аймгийн Дэлгэрхангай сум. Дэлгэрхангай уулын хормой уртын дуу шуранхайлсан бор толгод дунд өсч, торнисон нэгэн. Адуутай, айрагтай, дуу хууртай нутгаас төрөн гарсан дуучдын нэг юм.

Тэр тусмаа Дэлгэрхангай сумаас 20 гаруй урлаг, соёлын гавьяат төрсөн байдаг. Их зохиолч С.Буяннэмэх, Дарма.Батбаяр, С.Дашдооров гээд алдарт зохиолчид, хөдөлмөрийн баатар дуучин Г.Хайдав, зууны манлай дуурийн дуучин “Ардын элч” киноны Ариунаа буюу гавьяат Цэвэлсүрэн, морины хэмээн алдаршсан Нансалмаа, гавьяат жүжигчин Батсүх, Ягаан гажид буюу Цэнд-Аюуш гээд алдартнуудын өлгий нутаг.

Хөдөлмөрийн баатар дуучин Г.Хайдав гуайн төрж өссөн хонхорт өнөө цагийн нэр алдарт хүрээд байгаа залуу дуучин Э.Төрмандах мөн төржээ.
Тэр удам дамжсан дуучин гэнэ. Түүний өвөө үйзэн Чимид гэж сум, орон нутагтаа алдартай уртын дууч байжээ. Тэсгим жавар тачигнасан өвлийн хүйтэнд нутгийнхаа хэдэн залуустай жин тээдэг, бяр чадалтай нэгэн явсан байна.

Жин тээж явахдаа өвлийн хүйтэнд азарган нэхий дээлийнхээ энгэрийг задгайлчихсан, уур савсуулаад луртын дуудуулчихсан явдаг байсныг нутгийнхан одоог хүртэл ярьдаг гэнэ. Харин аав Ч.Эрдэнэсүрэн нь мөн л сум төдийгүй аймагтаа гайхагдсан дуучин аж. Дундговь аймагт болдог дууны уралдаанд Дэлгэрхангай сумаасаа Ч.Эрдэнэсүрэн ирдэг.

Тэмцээн уралдаанд ороод түрүүлдэг, тусгай байранд шалгардаг чадалтай дуучин явсан байна. Гэхдээ дуугаа цааш нь хөгжүүлж чадаагүй аж. Харин Төрмандах өвөө, аав хоёрынхоо мөрөөдлийг биелүүлжээ.

Гэхдээ түүний дуучин болсон түүх их сонин. Бага байхдаа дуулах дуртай хүүхэд байсан ч бусдаас илүү гартал дуулж чаддагүй байжээ. Тавдугаар ангидаа аймагт болсон дууны тэмцээнд оролцоод нэгдүгээр шатнаас хасагдаж байсан гэнэ. Харин барилдах их сонирхолтой, сайн ч барилддаг, бөхийн удамтай гэнэ. Түүний ээж Цэцгээ Өвөрхангайн Сант сумынх.

Монгол Улсын заан Эрдэнэбаттай ойрын хамаатан аж. Ээж талаасаа бөхийн удамтай болоод ч тэрүү үеийн хүүхдүүдээс бие бялдрын хувьд өсгөлүүн, бяр тэнхээтэй. Сумынхаа өсвөрын барилдаанд түрүүлж, үзүүрлэчихдэг. Бүр наймдугаар ангид байхдаа заалны барилдаанд аймаг, сумын цолтой бөхчүүдийг хаяж түрүүлдэг байсан гэнэ. Гэхдээ сумынхаа наадамд түрүүлж цол авч чадаагүй байна.

Наймдугаар ангид байхдаа сумын наадамд гурав давчихаад унажээ. Харин залуучуудын барилдаанд шөвгийн дөрөвт сумаасаа ганцаараа үлдэж байсан аж. Өсвөрийн хүүхдийн барилдаанд түрүүлээд унадаг дугуй, даага, хөгжим байнд нь авч байсан нь түүний анхны том шагналын нэг гэнэ.

Үүндээ урамшин “Дэлгэрхангай нутаг бөх цөөтэй. Би бөхийн удамтай. Сайн барилдаж чадна” гэж бодоод бөхөөр барилдахаар эргэлт буцалтгүй шийдсэн байна. Тэр цагаас зааланд үеийн хүүхдүүдтэй барилдаж өдөр, хоногийг бөхийн бэлтгэл сургуулилт дунд өнгөрөөх болсон гэнэ.

Бүр аймагт очиж барилдаад амжилт гаргаж, цагаан сарын хүүхдийн барилдаанд очиж барилдсан байна.

Тэр барилдаанд гурав давж, дөрвийн даваанд Шарын гол сумын хүүхэдтэй ач тач барилдаад унажээ. Тэгсэн Э.Төрмандахыг давсан хүүхэд тэр жилийн хүүхдийн барилдаанд түрүүлсэн байна. Энэ талаараа дуучин маань “Бөхөө орхихгүй явсан бол өдийд барилдаад цол энэ тэр авсан ч юмгүй, бааранд хамгаалагч хийдэг ажилтай нөхөр явах байх” хэмээн хошигнож байсан удаатай.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.