Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

    07/07/2025

    Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

    07/07/2025

    Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

    07/07/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Ж.Хатанбаатарыг эрх бүхий албан тушаалтан, жолооч нарынх нь хамт хойшлуулшгүйгээр баривчиллаа
Мэдээ

Ж.Хатанбаатарыг эрх бүхий албан тушаалтан, жолооч нарынх нь хамт хойшлуулшгүйгээр баривчиллаа

Эрхэм админBy Эрхэм админ05/22/20251 сэтгэгдэл2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх өнөөдөр “элэгний” гэж алдаршсан, Ардын эмч Жамбалын Хатанбаатар тэргүүтэй хүмүүсийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан асуудлыг хянаад зөвшөөрөл олгосон байна.

 Хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэх, сургалт семинар зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр байгуулсан “Монголын СОС-ын хүүхдийн хотхоны нийгэмлэг” НҮТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ж.Хатанбаатарыг гүйцэтгэх захирал Б.Батцэцэг, санхүү хариуцсан захирал Ц.Бадамсэд, жолооч Г.О, Д.Э нартай хамт “СОС Киндердорф интернэйшнл” олон улсын байгууллагын санхүүжилт болох олон тэрбум төгрөгийг завшсан хэрэгт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлсэн.

Тэгвэл дээрх хүмүүсийг сэжигтнээр баривчлах саналыг 2025 оны тавдугаар сарын 20-ны 21.30 цагт шүүхэд НПГ-аас гаргасан аж. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4-1.3 дахь заалтад “мөрдөгч, прокурор, шүүгч, хохирогч, гэрч, хамтран гэмт хэрэг үйлдсэн хүнийг дарамтлах, сүрдүүлэх, амь нас, эрүүл мэндэд нь халдах үндэслэл байгаа бол”, 31.4-1.4-т “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа, түүнчлэн дахин гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл байгаа бол”, 31.4-1.5-д “нотлох баримтаа устгах, өөрчлөх, хуурамчаар үйлдэх, эсхүл гэрч, хохирогч, хамтран гэмт хэрэг үйлдсэн хүнд хууль бусаар нөлөөлөх үндэслэл илэрсэн бол сэжигтнийг баривчилна” гэж хуульчилсны дагуу хойшлуулшгүйгээр баривчлах саналтай шүүгч танилцаад хуульд заасан үйл баримтууд тогтоогдсон гэж үзэн зөвшөөрөл олгосон юм байна.

Сэжигтнүүдэд авсан шүүхийн зөвшөөрлөөр баривчилж саатуулсан хугацаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар 48 цагаас хэтэрч болохгүй бөгөөд Ж.Хатанбаатар, Б.Батцэцэг, Б.Бадамсэд, Г.О, Д.Э нарыг 2025 оны тавдугаар сарын 21-ний 09.00 цагаас сэжигтнээр баривчилсан аж. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үргэлжлүүлэх хорьж шалгах шаардлагатай гэж үзвэл уг 48 цагийн хугацаа дуусахаас өмнө прокурорын байгууллагаас шүүхэд дахин хүсэлт гаргах юм.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа

07/07/2025

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

1 сэтгэгдэл

  1. misheel on 05/22/2025 12:52

    sain shalgaj baih estoi bairand ni bailga!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

07/07/2025

Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

07/07/2025

Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

07/07/2025

Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа

07/07/2025

Цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр чөлөөт бөх,сонгомол бөх,Пауэрлиптингийн төрлөөр оролцож 4 медаль хүртжээ

07/07/2025

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

07/06/2025

Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

07/06/2025

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.