Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»“Чингис хаан” музейн захирлын шилжүүлсэн баримт 550 мянган төгрөгийн үнэтэй ном болжээ
Гэмт хэрэг

“Чингис хаан” музейн захирлын шилжүүлсэн баримт 550 мянган төгрөгийн үнэтэй ном болжээ

Эрхэм админBy Эрхэм админ11/08/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

–С.Чулууныг яллагдагчаар цагдан хорих санал өнөөдөр хүргүүлнэ-

Соёлын сайд асан, өдгөө “Чингис хаан” музейн захирлын албан тушаал хашиж буй академич С.Чулууныг Чингис хааны үеийн алтан зоосыг худалдахыг завдсан гэх үндэслэлээр хууль сахиулах байгууллагынхан шалгаж болзошгүй талаар бид өмнө нь мэдээлж байв.

Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагт ЭЦА-ныхан Соёлын төв өргөөний зүүн жигүүрийн есдүгээр давхар дахь Олон улсын Монгол судлалын холбооны байранд албан өрөөнд нь нэгжлэг хийж, эрүүгийн хэрэгт шалгах болсныг баталлаа. Гэхдээ алтан зоосноос гадна өөр ноцтой, үндэсний аюулгүй байдалтай холбоотой байж болох үндэслэлээр шалгаж эхэлсэн юм. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийнхний өгсөн албан ёсны мэдээлэлд “Монгол Улсын Үндэсний номын сангийн тусгай сан хөмрөгт хадгалагдаж байгаа Өндөр гэгээн Г.Занабазарын намтар түүхэнд холбогдох түүхэн эх сурвалжуудыг эрдэм шинжилгээний боловсруулалт хийлгүй БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн. Түүнийг нь тус улсын Ардын их сургуулиас “Монгол Улсад хадгалагдаж байгаа нэгдүгээр дүрийн Жавзундамба хутагтын Монгол намтруудын эмхэтгэл” нэртэй хоёр боть ном болгон хэвлүүлж, соёлын биет өвийг завшсан байж болзошгүй үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэж мэдээлэв.
Уг хэрэгт холбогдуулан Үндэсний номын сангийн захирал, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоогоос тайлбар, мэдүүлэг авч, мөн нэгжлэг хийлээ. Энэ үеэр тэрбээр холбогдох яамнаас бичиг авчран Монгол Улсын Үндэсний номын сангийн тусгай сан хөмрөгт хадгалагдаж байгаа Өндөр гэгээн Г.Занабазарын намтарт холбогдох баримтыг академич, Соёлын сайд С.Чулуун гаргуулж авсан талаар мэдүүлэг өгсөн сурагтай.

Баттай эх сурвалжууд “Монгол Улсын Үндэсний номын сангийн тусгай сан хөмрөгт Өндөр гэгээн Г.Занабазарын намтар, түүхэнд холбогдох ганц хувь, ховор нандин түүхийн үнэт өвийг агуулсан таван боть дурсгал хадгалагдаж байдаг. Түүнд монголчуудын соёл, шашны талаар нарийвчлан тусгасан, гуйвуулан иргэдийг талцан хагаралдуулж ч болзошгүй баримтууд бий. Тиймээс тэр бүр олон нийтэд үзүүлээд байдаггүй юм” хэмээсэн.
БНХАУ-ын тал хуулбарлан авсан баримтуудаа ном болгон хэвлүүлж нэг ботийг нь 1200 юань буюу 550 мянган төгрөгтэй тэнцэх үнээр борлуулж байгаа юм билээ. Уг номд нь монголчуудын түүх, угсаа гарвалыг үгүйсгэсэн өгүүлбэр цөөнгүй байгаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ч сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж өмнөд хөршид ажиллаж, суралцдаг эх сурвалжууд өгүүлсэн юм.

Ийм ноцтой баримтуудыг БНХАУ-ын талд шилжүүлсэн асуудалд С.Чулууныг холбогдуулан шалгаж, Эрүүгийн хуулийн 25.3-т заасан “Соёлын биет өвийг завшиж, үрэгдүүлсэн” гэх үндэслэлээр хэрэг нээгээд байна. Мөн цаашлаад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн шалгаж ч болзошгүй аж. Хууль сахиулах байгууллагынхан өнгөрсөн пүрэв гарагт хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд С.Чулууныг 48 цаг албадан саатуулах санал гаргасан ч прокурор нь татгалзсан юм.

 

Тиймээс өнөөдөр прокуророор дамжуулан С.Чулууныг яллагдагчаар тооцон 30 хоног цагдан хорих санал шүүхэд хүргүүлэхээр болсныг эх сурвалжууд мэдээллээ.

гэмт хэрэг Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.