Өөрсдийн амьдралын хэв маяг, хэл ам, онцлогоороо олны анхаарлыг өөртөө татаж, сошиал хэрэглэгчдэд нөлөөлж чаддаг олны танил бүсгүйчүүдийг онцолж байна. Тэдний ийнхүү олныг шуугиулах чадвар нь бусдад онцгой мэдрэмжийг төрүүлдэг болохоор тэр биз.
“Засвар ихтэй” А.Хишигдалай
Дуучин А.Хишигдалай одоогоос 10-аад жилийн өмнө анх Universe best songs наадамд оролцож олноо танигдсан. Архангай нутгаас гаралтай тэрээр улаан хацартай, онигор нүдтэй, махлаг шар охин байв. Харин тэрээр өдгөө төрөл арилжсан мэт өөрчлөгдөн, олны анхаарлыг өөртөө татдаг болсон. Эршүүд зантай тэрээр гоо сайхны мэс ажилбар хийлгэснээ хэнээс ч, хаана ч нууж байгаагүй. Харин ч тэдгээр эмнэлгүүдээ магтан дуулж, өдгөө загварын моделиудаас илүү эрэлттэй рекламны нүүр царай болох болсон.
“Амьдралаа дэлгэгч” Т.Ананда
Солонгон ааштын увидас нэртэй хоолны нэвтрүүлэг нэгэн хэсэг телевизийн нүүр хуудсыг чимдэг байв. Төд удалгүй энэхүү үзэсгэлэнтэй бүсгүй дуучин Т.Дэлгэрмөрөнтэй хайр сэтгэлийн холбоотой хэмээн олны өмнө ил гарч, чухам тэдэн шиг нялуун “халуухан” хос монголд үгүй байв.
Гэвч даравч далдайна, булавч бултайна гэдэг шиг Бумбардай охиноо төрөөд удаагүй байхад тэдний амьдралын дуулиан шуугиан сошиалд дэлгэгдэж, салснаа зарлан тунхаглав. Энэ дуулиан шуугиан намжаагүй байхад амьдралаараа реалити шоу хийж, эвлэрснээ зарлан олны нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэв.
Үнэндээ тэд анхны салалтаараа булай бүрнээ сошиалд дэлгэсэндээ бантаж, шоу байсан хэмээн олон нийтэд итгүүлэх гэж оролдсон бөгөөд бага охин Бөмбөөхэй энэ “амьдралын ээдрээ” дунд нь мэндлэх нь тэр. Гэвч хосууд дахин нэг нэгнийхээ буза р булайг олонд дэлгэсээр өнөө хүрч, салалтаа зарлан хэдэн сарын нүүр үзэж байна. Үнэндээ сошиал хэрэглэгчид тэдний гэр бүлийн асуудал, хэрүү л маргаанаа с залха ж байна. Гэвч тэд шуугиан тарьсан хэвээрээ…
Өчил бүхэн нь хэрүү л болдог “цэнхэр үст” Э.Цэрэн
Өнөөдөр сошиалд “цэнхэр үст” Э.Цэрэнг танихгүй хүн ховор. Өөрийгөө шударга үнэний дуу хоолой гэдэг тэрээр анх олонд танигдахдаа “Цэрэн тур” аялал жуулчлалын компаний захирал, цэнхэр үстэй, урлагийн өндөр мэдрэмжтэй эмэгтэй гэгддэг байсан. Харин сүүлийн жилүүдэд талийгаач бэр бүсгүй Байгальтайгаа хэвлэлээр үзэлцэн, нас барсных нь дараа ч “ясыг нь өндөлзүүлэх” болсонд хүмүүс битүүхэндээ сэжиглэх болсон гэхэд хилсдэхгүй.
Тэрээр нийгмийн нэг хэсгийн эсвэл нийтийн эрх ашгийг хөндсөн, эсвэл далд асуудлыг ил гаргаж тавьснаар асар их маргаан үүсгэдэг. Гаргаж тавих нь бас зориг шаарддаг. Учир нь иймэрхүү асуудлыг зарим нь мэдсэн ч “за яршиг” гээд хойш тавьдаг шүү дээ.
Тэгвэл Цэрэн тийм биш. Нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн, зоригтой, хүсэл эрмэлзлэлтэй хүн учраас бидний өмнө тулгарч буй хөндүүр асуудлууд, эмзэг сэдвийг ил гаргаж тавьдгаас баатар болох зорилго түүнд үгүй. Магадгүй түүний хувь хүний зан чанартай ч холбоотой байж болох. Найз нөхөд нь түүний тухайд “…Бүр багаасаа л шударга бус, тэгш бус зүйлд дургүй байсан” хэмээн тодорхойлдог юм билээ. Тэгээд ч нийгэм маань шударга байна уу гэвэл үгүй байгаа ийм үед тийм л хүн хамгийн түрүүнд дуугарах нь ойлгомжтой. Нийгэм маань зөв, цэвэр байгаасай гэж хүсдэгтээ тэр фейсбүүкээр асуудлыг ил гаргаж тавьдаг биз.
Түүний фейсбүүкт өрнөдөг маргаан, мэтгэлцээнд тэр баримт тавьж, байр сууриа хүчтэй илэрхийлдэг. Хүмүүсийн дайралт, доромжло л д тасхийсэн хариу өгч чаддаг. Тэглээ гээд блок хийгээд, хүмүүсээс зайгаа барина гэж үгүй. Бас тэр худал цэцэрхэгч биш гэдэг нь түүний ил гаргасан, ишилж тавьсан баримтууд бэлхэнээ харуулдаг. Харин зарим нь түүнийг хэрэлдлээ, хэрүүлч энэ тэр гэх нь бий.
“Үг нь ил, сэтгэл нь цагаан” Нара
Дуучнаас үйлдвэрлэгч рүү шилжсэн бүсгүй бол Нара буюу М.Нарантуяа. Айлын хоёр дахь охин, ганц бие хүчирхэг ээж тэрээр нийгмийн хаана болохгүй бүтэхгүй байгааг ил гаргаж, үгээ хэлдэг нэгэн. Гэхдээ түүний сэтгэл нь цагаан.
Сүүлийн жилүүдэд зөгийн аж ахуй эрхлэх болсон түүнийг ойр дотныхон нь эсхүл таниж мэддэг хүмүүс нь “үг нь ил, сэтгэл нь цагаан” гэж дүгнэдэг юм билээ. Өөрийн амьдралын үнэ цэнээ бүтээж яваа тэрээр хоёр удаа УИХ-д бие даан нэр дэвшиж байсан. Мөн УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хvчирхийлэлтэй холбоотой баримт нотолгоо дээр чимээгүй харж суугаагүй “Metoo” хөдөлгөөнийг эхлүүлж байсан нэгэн.
“Алдаа гаргахыг тэвчдэггүй” Б.Цэцэг
Хуульч, эрхзүйч мэргэжилтэй, мөн хэд хэдэн кинонд дүр бүтээгээд авсан энэ цаг үеийн үлгэр жишээ, хөдөлмөрч бүсгүйчүүдийн нэг Б.Цэцэг. Тэрбээр 128 кг болтлоо таргалсан алдаагаа дахин давтахыг хүсдэггүй гэдгээ илэрхийлдэг тэрээр том хүүхдээ төрүүлснийхээ дараа 128 кг жинд хүрсэн ч эргэн 58 кг болж, өөрийн турсан аргаа бүсгүйчүүддээ зааж, эрүүл, зөв хооллолтын зөвлөгөө өгдгөөрөө анх олонд танигдсан. Харин цаг хугацааны явцад тэрээр нийгэм, улс төрийн асуудлыг сошиал хуудаснаа дэлгэж, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх болсон. Улмаар улс төрийн сонгуулийн үеэр ч нөлөөлөгчийн үүргийг гүйцэтгэж МАН-д зүтгэж явсан цаг саяхан. Харин тэрээр өдгөө эрх баригчид болон Засгийн газрыг “том” шүүмжлэгчдий н нэг болон хувирсан.
Тэдний гаргасан алдаа бүхнийг тэвчихгүй байгаагаа илэрхийлж, хүчтэйгээр дуу хоолойгоо илэрхийлдэг.