Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Төрийн банк “Шинжан шинфа”-гаас нэхэмжилсэн 15.9 тэрбум төгрөг авч чадах уу
Папарацци

Төрийн банк “Шинжан шинфа”-гаас нэхэмжилсэн 15.9 тэрбум төгрөг авч чадах уу

Эрхэм админBy Эрхэм админ11/30/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Төрийн банкны удирдах албан тушаал хашиж байсан хүмүүс албан тушаалаа урвуулан ашиглаж, БНХАУ-ын “Шинжан шинфа” компанид 20 тэрбум төгрөгийн зээл олгосон хэргийг уншигчид санаж буй.

Тэгвэл тус банкныхан эл компаниас 20 тэрбум төгрөгийн зээлийн хүү болон өөр төсөл хөтөлбөр санхүүжүүлснээр олох ёстой орлого болох 15.9 тэрбум төгрөг нэхэмжилсэн юм. Төрийн банкнаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжан шинфа” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт дээрх мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэл бичсэн байдаг. Иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага нь зөв байж, түүнийгээ баталж чадвал өөрийнхөө талд шийдвэрлүүлж чаддаг. Буруу үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан тохиолдолд шүүх хангадаггүй. Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлагыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд хангаагүй. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Тиймээс Төрийн банкныхан Улсын дээд шүүхэд гомдол гаргасныг өчигдөр хэлэлцэхээр товлоод байв. Гэвч өмгөөлөгч нар нь хурал давхацсан шалтгаанаар ирэх долоо хоног болтол хойшлуулжээ. Уг хэрэгт прокурорын байгууллагынхан төр, нийтийн эрх ашгийг хамгаалах эрхээ хэрэгжүүлж оролцож буй юм билээ.

Төрийн банкны ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Баярсайхан 2016-2017 онд тус банкны Зээлийн ерөнхий хорооны даргаар ажиллаж байхдаа 2017 оны зургадугаар сарын 23-нд буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн 55/01 дугаартай шийдвэр гаргаж, БНХАУ-ын “Шинжан шинфа” компани, түүний захирал Сун Гуан Чинд 20 тэрбум төгрөгийн зээл зургаан сарын хугацаатай олгосон байдаг. Эргэн төлөгдөх хугацаа 2017 оны арванхоёрдугаар сарын 22-нд дууссан ч тус компани зээлээ төлөөгүй. Уг зээлийг олгохдоо Д.Баярсайхан Банкны тухай болон өөр нэг бус хууль зөрчсөн гэм буруутайд тооцсон. Улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Баярсайханыг албан тушаалаа урвуулан ашигласан гэж дүгнэн, нийтийн албан тушаал эрхлэх эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, хоёр жил хорих ял оноосон юм. Харин тус банкнаас зээл авсан “Шинжан шинфа” ХХК-ийн захирал Сун Гуан Чинийг мөн хугацаагаар хорихоор болсон билээ. Шүүгдэгч БНХАУ-ын иргэн анхан шатны шүүх хурлын үеэр Төрийн банканд учруулсан хохирол болох 20 тэрбум төгрөгөө хүүгийн хамт төлсөн ч арилжааны банкны шинэ удирдлага нь 20 тэрбумаар өөр төсөл, арга хэмжээ санхүүжүүлсэн 15.9 тэрбум төгрөг олох ёстой байсан хэмээн нэхэмжлэл гаргасан юм.
Дээд шүүхийн Иргэний танхимын шүүх бүрэлдэхүүн Төрийн банкныхан болон прокурорын гомдлыг хэлэлцэн шийдвэрлэснээр уг мөнгийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжээс авч чадах, эсэх нь тодорхой болно.

Онцлох шүүх
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.