Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

    06/15/2026

    Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Солонгос охидод ёс бусаар хүчирхийлүүлсэн Монгол охины асуудлыг БНСУ-ын Ерөнхийлөгчид хүргэх санал асуулга авч эхэлжээ
Гэмт хэрэг

Солонгос охидод ёс бусаар хүчирхийлүүлсэн Монгол охины асуудлыг БНСУ-ын Ерөнхийлөгчид хүргэх санал асуулга авч эхэлжээ

Эрхэм админBy Эрхэм админ12/03/2021Updated:12/03/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

БНСУ-ын Ерөнхий боловсролын сургуульд сурдаг монгол охиныг сургуулийнх нь нэр бүхий хүүхдүүд зодож, хүчирхийлсэн хэргийн мэдээ хоёр хоногийн өмнө Өмнөд Солонгосын хэвлэлээр цацагдсан билээ. Уг хэрэг нь өнгөрсөн долдугаар сарын эхээр гарсан бөгөөд энэ талаарх мэдээлэл Элчин сайдын яам болон Гадаад харилцааны яаманд ирээгүй байжээ.

Хэргийн нөхцөл байдлыг цацагдсан мэдээллээс Монголын Гадаад харилцааны яам мэдсэн байна. Үүссэн нөхцөл байдлын талаар мэдээллийг тодруулах үүднээс БНСУ-аас Монгол Улсад сууугаа Элчин зөвлөх, Консулын албаныхантай Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр уулзсан байна. Уулзалтын үед Гадаад харилцааны яамнаас дараах дөрвөн саналыг Солонгосын талд тавьжээ. Үүнд,
Нэгд, хүүхдийн болон хүүхдийн эцэг, эхийн аюулгүй байдлыг анхаарч, арга хэмжээ авах.

Хоёрт, цаашдаа хүний эрхийг ноцтой зөрчсөн хэргийн талаар харилцан мэдээллээ солилцоход онцгой анхаарах.

Гуравт, хэргийг БНСУ-ын хуулийн дагуу ил тод, нээлттэй шийдвэрлэж гэм буруутай нь тогтоогдвол холбогдох хариуцлага хүлээлгэх.

Дөрөвт, шаардлагатай бол туршлагатай өмгөөлөгч гаргаж өгөх зэрэг саналыг тавьсан байна.
Энэ талаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр “Дөрвөн хүүхэд байснаас хоёр нь эрүүгийн хариуцлагаас насанд хүрээгүйн улмаас чөлөөлөгдсөн байна. Гэм буруутай нь тогтоогвол ямар төрлийн ял шийтгэл ногдуулах вэ гэдгийг судалж, түүнд хяналт тавина. Пусан дахь манай Консулын газрынхан охины ар гэртэй байнгын холбоотой байгаа. Гэхдээ энэ асуудлыг олон нийтэд хэтэрхий дэвэргэж тавиарай, хэрэг шалгагдаж байгаа гэдгийг ар гэрийнхэн нь хэлж байна. Хэрэг шалгагдаж байхад асуудлыг хэт дэвэргэвэл асуудал буруугаар эргэх сул талтай” гэсэн юм.

Төрлөхийн царайлаг төрсөн гэх шалтгаанаар солонгос охидод зодуулсан 13 настай монгол охины хэргийг БНСУ-ын Ерөнхийлөгчийн анхааралд оруулахын тулд, хэргийг нээлттэй шийдвэрлэхийн төлөө хүний эрхийн төлөөлөгч болон тус улсад амьдардаг монголчууд нийлж Ерөнхийлөгчийн нээлттэй санал асуулгын хуудсыг бөглөж эхэлжээ.

Тус санал асуулгыг эх орондоо амьдарч буй монголчууд ч өгөх боломжтой юм. Хэрэв энэ асуудлын талаарх санал асуулга 200 мянгаас дээш хүн оролцсон тохиолдолд тус улсын Ерөнхийлөгчийн ажлын албанд хүрч, яаралтай шийдвэрлэдэг аж.

Одоогийн байдлаар охины хэргийг шийдвэрлүүлэхээр 60 мянга орчим хүн санал асуулгад оролцоод байна.

Иргэн та саналаа өгөхийг хүсвэл

  1. https://www1.president.go.kr/petitions/Temp/P7m674 хаягаар орж, 동의 буюу agreement товчийг дараарай.
сонин хачин
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.