Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

    06/26/2025

    Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

    06/25/2025

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Богдхан уулын байгалийн тогтцыг унаган төрхөөр нь авч үлдэхийг хүслээ
Мэдээ

Богдхан уулын байгалийн тогтцыг унаган төрхөөр нь авч үлдэхийг хүслээ

Эрхэм админBy Эрхэм админ10/27/2021Updated:12/03/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Соёл урлагийн газраас албаны төлөөлөл оролцож, иргэдийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэсэн юм.

Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Л.Оргилбаатар, Б.Мөнх-Эрдэнэ нар Баянзүрх дүүрэгт байрлах “Гоожингийн өндөр” хэмээх түүх, соёлын дурсгалт байгууламжийг 2014 оноос эхлэн 15 жилийн хугацаатай эзэмшиж байгаа аж. Тэд тухайн барилгыг нийслэлийн соёлын дурсгалт өвөөр бүртгүүлэх, эсвэл барилгыг буулгаж, дахин барилга барих зөвшөөрөл авах хүсэлтэйгээ илэрхийллээ. Тус байгууламжийг 2008 онд Баянзүрх дүүргийн, 2015 онд нийслэлийн хамгаалалтад авчээ.  Мөн 2016 онд тухайн барилгын газар болон барилгын үнэлгээ хийх Ажлын хэсэг, 2018 онд тухайн асуудлыг судлах Ажлын хэсэг гарч байсан ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй гэдгийг хэлсэн юм. Нийслэлийн Засаг даргын орлогч тухайн барилгыг нүүлгэн шилжүүлэх боломжийг судалж, хууль журмын дагуу шийдвэрлэхийг холбогдох албаныханд даалгалаа.

Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны иргэн М.Болормаа Хан-Уул дүүргийн Богдхан уулын Зайсан-Баруун, Зүүн ширээт рүү иргэд эрүүл мэнддээ анхаарч алхдаг. Мөн гадаадын иргэд ч алхаж байна. Тиймээс иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө, түүнчлэн аялал жуулчлалаа хөгжүүлэх үүднээс явган аяллын замын тохижилтод саналаа илэрхийлж, аль болох байгалийн тогтцыг унаган төрхөөр нь авч үлдэхийг хүслээ.

Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны иргэн Г.Чинзориг “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг дэмжиж ажилладаг байна. “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-ийн CU сүлжээ дэлгүүр нь 120 салбартай бөгөөд 23 салбарын эрхийг авсан франчайз эзэмшигчдийг 24 цагаар ажиллах боломжоор хангаж өгөхийг хүслээ. Цар тахлын улмаас улаан түвшинд байгаа энэ үед ямар ч аж ахуйн нэгж 24 цагаар ажиллах боломжгүй байгаа тул халдварын тархалт буурч, энгийн түвшинд очихоор асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ Нийслэлийн Засаг даргын орлогч хэллээ.

Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны иргэн З.Цэнгэлсайхан уран хатгамалчдыг дэмжих “Эгнэшгүй санаа” төв НҮТББ-ын тэргүүнээр ажилладаг. Тэрбээр монгол үндэстнийхээ уламжлалт хатгамлыг  хойч үедээ өвлүүлэн уламжлуулах, ЮНЕСКО-ийн хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Тиймээс гар урлалын бүтээл туурвих боломжтой байрны асуудлыг шийдэж өгөхийг хүслээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газрын холбогдох хүмүүст тохиромжтой байр судлахыг даалгав. Мөн гар урлалын бүтээлүүдээ ЮНЕСКО-ийн биет бус соёлын өвд бүртгүүлэх үйлсэд амжилт хүсэж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг, даалгаврын дагуу хотын удирдлагууд иргэдийн санал, бодлыг сонсож, санаачилгыг үйл ажиллагаандаа тусгах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор ийнхүү иргэдтэй ээлж дараалан уулзаж байгаа юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.