Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

    06/22/2026

    Аварга О.Хангай Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга болжээ

    06/22/2026

    Зүрхний эмч Б.Болдсайхан: Сэтгэлийн гэгээ л хүнийг мөнхөд дагана

    06/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Ус дамжуулах 3 дугаар шугамын угсралтын ажил эрчимтэй өрнөж байна
Мэдээ

Ус дамжуулах 3 дугаар шугамын угсралтын ажил эрчимтэй өрнөж байна

Эрхэм админBy Эрхэм админ07/20/2021Updated:12/03/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хийгдэж буй томоохон өргөтгөл шинэчлэлийн ажлуудын нэг болох Эрдэнэт-Сэлэнгэ ус дамжуулах 800 мм-ийн диаметр бүхий 60 км урттай шугамын угсралтын ажил ид өрнөж байна. Өнгөрсөн долоо хоногт тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн төслийн явц, гүйцэтгэлтэй газар дээр нь танилцаж, үүрэг зөвлөмж өгчээ. Ус дамжуулах 3 дугаар шугамын угсралтын үндсэн гүйцэтгэгчээр “Бридж констракшн”, “Хаппи бьюлдинг” компаниуд ажиллаж буй бөгөөд төслийн ажил төлөвлөгөөний дагуу эрчимтэй үргэлжилж байна, гэж Ус хангамжийн цехийн дарга Г.Батмөнх ярилаа.

Шугам угсралтын ажилд Эрдэнэт үйлдвэрийн Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтэс, Механикийн хэлтэс, Эрчим хүчний хэлтэс, Ус хангамжийн цехүүд хамтран оролцож, өдөр тутмын гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна. Одоогийн байдлаар, “Бридж констракшн” компанийхан 17 км газарт ухалт хийж, үүний 12 км зайд труба байрлуулан, тодорхой хэсгүүдэд туршилт хийжээ. Ингэснээр, 7.5 км газарт буцаан булалт хийсэн бол “Хаппи бьюлдинг” компанийн хувьд, 14 км орчим шугамын хоолойд труба байрлуулж, 9 км зайд буцаан булсан байна.

Гүйцэтгэлийн явцаас харахад, цар тахлаас шалтгаалсан саатал, хил гааль дээр бараа материал, төмөр хоолой нийлүүлэлтийн тасалдал үүсэхгүй бол өргөтгөл шинэчлэлийн ажил төлөвлөсөн хугацаандаа буюу ирэх 10 сард ашиглалтад орох бүрэн боломжтой болжээ. Мөн Ус хангамжийн цехийн цэвэрлэх усан байгууламжаас Хаягдлын аж ахуйн далан руу цэвэрлэсэн ус нийлүүлдэг 400 мм-ийн диаметртэй хос шугам солих ажлыг “Эрин гүрэн” компани гүйцэтгэж байна. Энэ ажил “ковид”-ын үеийн хорио, цээрийн улмаас түр удааширсан ч гүйцэтгэгч компани төлөвлөгөөний дагуу ашиглалтад оруулахаар шаргуу ажиллаж буй аж. Эл ажилд үйлдвэрийн зүгээс холбогдох цех хэлтэс хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд чанар болон цаг хугацааны гүйцэтгэл сайн байгааг мэргэжилтнүүд онцлов.

Фото Б.Ялалт

Эрдэнэт үйлдвэр
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

06/22/2026

Аварга О.Хангай Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга болжээ

06/22/2026

Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ

06/22/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

06/22/2026

Аварга О.Хангай Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга болжээ

06/22/2026

Зүрхний эмч Б.Болдсайхан: Сэтгэлийн гэгээ л хүнийг мөнхөд дагана

06/22/2026

Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ

06/22/2026

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО БОЛОХ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР МОРДОВ

06/22/2026

Э.Бат-Үүл: Тонуулчдын бослого ба арчаагүй төр!

06/22/2026

МСНЭ-ийн шинэ Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамц сонгогдлоо

06/21/2026

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.