Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн онцлох дипломтой төгсөгчдөд Эрдэнэт үйлдвэрт ажиллах тушаалыг танилцуулж, гардууллаа
Мэдээ

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн онцлох дипломтой төгсөгчдөд Эрдэнэт үйлдвэрт ажиллах тушаалыг танилцуулж, гардууллаа

Эрхэм админBy Эрхэм админ08/12/2021Updated:12/03/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Эрдэнэт үйлдвэрийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд суралцан, 3.2-оос дээш үнэлгээний голч дүнтэй төгссөн оюутныг тус үйлдвэрт ажиллах эрхийн бичгээр шагнадаг уламжлалтай. Энэ шийдвэр 2013 оноос эхлэн хэрэгжиж, эдүгээ нийт 49 төгсөгч  Эрдэнэт үйлдвэрт ажиллах батламж гардан авчээ. Өнөөдрийн байдлаар, тэдний 39 нь үндсэн ажлын байранд ажиллаж байгаа бол 2020-2021 оны хичээлийн жилд төгссөн  оюутнуудыг мэргэжлийн дагуу дадлагажигч ажилтнаар ажиллуулах тухай үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаал энэ сарын 10-нд гарсан байна.  Ингэснээр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т иргэнийг ажилд авах, хүний нөөц бүрдүүлэх журмын дагуу батламжтай төгссөн нийт оюутныг 100 хувь ажлын байраар хангаж байна. Ажилд авах тушаалыг үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү нар төгсөгч нарт танилцуулж, амжилт хүсэв.

Энэ үеэр Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр, “Энэ жил онцлох дипломтой төгссөн 11 оюутныг бид үйлдвэрийн бүтцийн нэгжүүдэд дадлагажигч болон үндсэн ажлын байранд мэргэжлийн дагуу хуваарилан ажиллуулж байна. Эдгээр оюутнууд 400 гаруй хүүхдүүдээс сурлагын амжилт, хичээл зүтгэл, харилцаа хандлагаараа шалгарч, онцлох дипломтой төгссөн. Дадлагажигчаар ажиллах хөдөлмөр зохицуулалтыг өнгөрсөн жилээс хийж эхэлсэн. Өөрийнхөө мэргэжлийн дагуу дадлагажигчаар ажиллах хугацаандаа ажилдаа дадлагажиж, хамт олны дунд дасан зохицох гээд олон боломж нээгдэж байна. Бид зөвхөн ажлын байраар хангаад зогсохгүй ажил эрхлэх явцад тулгардаг олон асуудал дээр “Эрдэнэт цогцолбор” дээд сургуультай хамтран ажиллаж байна. Цаашид төгсөж буй оюутныг сурлагын амжилтаас  гадна хувь хүний төлөвшил, ур чадвар талаас нь үнэлэх ёстой гэдэг санал дүгнэлтийг тус сургуульд хүргүүлсэн” гэж онцлов.

Эрдэнэт үйлдвэр
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.