Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»ОУХМ Х.Болортуяад “Энх Эрдэнэтийн хөгжил” ТББ-ынхан хүндэтгэл үзүүлэв
Мэдээ

ОУХМ Х.Болортуяад “Энх Эрдэнэтийн хөгжил” ТББ-ынхан хүндэтгэл үзүүлэв

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ08/19/2021Шинэчилсэн:12/03/2021Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эрдэнэт хотын унаган охин, Олон улсын хэмжээний мастер Х.Болортуяа “Токио 2020” зуны 32 дахь олимпод амжилттай оролцоод ирсэн билээ. Тэрээр олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд барилдаж, 10 дугаар байранд шалгарсан юм.

Олимпын наадамд анх удаа оролцсон түүнийг өнөөдөр Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг “Энх Эрдэнэтийн хөгжил”, “Бид зорилготой залуус”  Төрийн бус байгууллагуудын тэргүүлэгчид хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. “Хүн төрөлхтний спортын их наадамд оролцох эрх авч, Монгол улс, Эрдэнэт хотоо төлөөлөн оролцсон, өсөх ирээдүйтэй чөлөөт бөхийн тамирчин Х.Болортуяад залуу үеийнхнийхээ нэрийн өмнөөс баяр хүргэж, спортын амжилт хүсье” хэмээн “Энх Эрдэнэтийн хөгжил” ТББ-ын тэргүүлэгч Ж.Мөнх-Оргил онцлов. Хүндэтгэл үзүүлэх ёслолд ОУХМ Х.Болортуяагийн багш, Эрдэнэт хотын “Ирээдүйн одод” спортын дунд сургуулийн багш, дасгалжуулагч ОУХМ Б.Идэрсайхан нар оролцлоо. Тэрээр хүндэтгэл үзүүлж буй явдалд талархаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ өөрийн шавь Х.Болортуяагаа 13 настай байхад нь анх бөхийн спортоор хичээллэх санал тавьж, түүнийг дасгалжуулж эхэлсэн дурсамжаасаа хуваалцав. “Энх Эрдэнэтийн хөгжил” ТББ-ынхан багш шавь хоёрт алд цэнхэр хадаг, мөнгөн аяга, мөнгөн урамшууллын хамт гардууллаа.

Эрдэнэт үйлдвэр
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.