Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, Орхон аймагт инженерийн шугам сүлжээ шинэчлэхэд хөрөнгө оруулалт хийж байна
Мэдээ

Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, Орхон аймагт инженерийн шугам сүлжээ шинэчлэхэд хөрөнгө оруулалт хийж байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ09/01/2021Шинэчилсэн:12/03/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд томоохон бүтээн байгуулалтын ажлуудын гүйцэтгэлийг хангах, төлөвлөгөөт ажлыг хугацаанд нь дуусгахад тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг газар дээр нь шийдвэрлэхээр уулзаж ярилцлаа. Энэ үеэр  орон сууцны 1А хороолол, “Уурхайчин 1, 2, 3” орон сууцны төслийн дэд бүтцийг шийдвэрлэх зорилгоор тавигдаж байгаа цэвэр усны шугам хоолой болон Эрдэнэт хотын 1,2-р микрийн 40 гаруй жилийн насжилттай  дулааны шугам сүлжээг өргөтгөх, зам нэвтрэх шинэчлэх зэрэг ажлуудын явцтай танилцлаа.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас хэрэгжүүлж буй нийгмийн чиглэлийн томоохон бүтээн байгуулалтын ажлын нэг болох орон сууцны гурван хорооллын дэд бүтцийг тавих техникийн нөхцөлийг холбогдох яамнаас гаргаж өгсний дагуу өнгөрсөн 6 дугаар сарын 15-наас газар шорооны ажлыг эхлүүлсэн байна. Цар тахлын улмаас урд хил дээрх ачаа тээшний тээвэрлэлт удааширсантай холбоотой шугам хоолой тээвэрлэсэн ачааны вагоныг татан авахад хүндрэлтэй байсан тул “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд салбарын яамдаас дэмжлэг хүсч, богино хугацаанд асуудлыг шийдвэрлэн, эхний ээлжийн 16 вагоныг татан авсан юм. Өнөөдрийн байдлаар автозамын уулзваруудад нэвтрэх шугам суурилуулж, шугам хоолой угсралтын ажил хэвийн үргэлжилж байгааг “Тавин лан” ХХК-ийн шугам хоолой угсралтын ажил хариуцсан инженер Б.Амарбаяр хэлж байна.

“Тавин лан” ХХК-ийн инженер Б.АМАРБАЯР: 

-Манай компанийн хувьд эхний ээлжийн шугам хоолойг 7 хоногийн өмнө хүлээн авч, шаардлагатай бараа материалаар хангагдан, ажил жигдрээд явж байна. 9 дүгээр сарын 6-нд Эрдэнэт Дулааны цахилгаан станцаас 48 цагийн хэрэглээний халуун усны таслалт авахаар хүсэлт явуулна. Энэ 2 хоногийн хугацаанд нэгдүгээр хэлхээн дээр холболт хийнэ. Холболт хийгдсэнээр эхний ээлжинд хэрэглээний халуун усаар тасарсан айл өрхүүдийг хангах боломжтой. Цаг агаар хүйтэрч, нөхцөл байдал хүндэрч байгааг харгалзан, ажилчдынхаа тоог нэмэгдүүлэх, илүү цагаар ажиллуулах замаар ажлаа богино хугацаанд дуусгана. Маргааш гэхэд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудад шинэчилсэн төлөвлөгөөгөө гаргаж өгч, танилцуулна. Хуваариа гаргаж өгөөд, төлөвлөгөөний дагуу дараа дараагийн ажил үе шаттай явагдана. Энэ шугамын ажил нь дан ганц шугам солиод болчих ажил биш юм. Давхар барилгын ажил явагдаж байна. Барилгын норм, дүрмийн дагуу зам доогуурх барилга 28 хоногийн хугацаанд хатах ёстой ч нэмэлттэй бетон хийж, богино хугацаанд цутган, зам нээхээр ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд айл өрхийн дулааныг энэ сарын 15-наас тавьж эхэлнэ. Дулаан тавигдахаас өмнө буюу 9 дүгээр сарын 8-нд Зэст, Оюут, Хүрэнбулаг багийн айл өрхийн эхний ээлжийг, 15-ны өдөр үлдсэн хэсгийг цэвэр усаар хангаж, гэрээний ажлыг дуусгавар болгоно гэдгээ Гүйцэтгэгч компанийн зүгээс илэрхийлэв. Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн тус шугамын ажил нь анхны зураг төсвөөс даруй 12 тэрбум төгрөгөөр илүү гарсныг үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн аймгийн удирдлагуудад тайлбарлалаа.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.БАДАМСҮРЭН: 

-Нэгд, аймгийн удирдлагууд, ард иргэд үнэн зөв мэдээлэлтэй байх, хоёрт, тухайн асуудлаар цэгцтэй ойлголттой болох, гуравт, нэгдсэн байр сууринд хүрэх хэрэгтэй юм. Энэ нь Эрдэнэт хотын иргэдийн эрх ашигт нийцнэ гэж би хувьдаа ойлгож байна. Хэний зөвшөөрлөөр энэ ажлыг эхлүүлсэн, ямар ажил хийх ёстой байсан, яагаад ажил удааршсан гэдэг дээр холбогдох хэлтсийнхэн тодорхой хариулт өгөх болно. Техникийн нөхцөлийг нөхцөл байдалтай нь уялдуулаад гаргасан бол энэ ажлыг Эрдэнэт үйлдвэр хийхгүй байсан. Гэвч энэ ажлыг Эрдэнэтчүүд хэзээ нэгэн цагт хийх ёстой байсан. Эрдэнэт үйлдвэр шинээр барьж байгаа хорооллынхоо дэд бүтцийг холбохын тулд өнөөдрийн ажлыг 12 тэрбум төгрөгөөр хямд хийх боломжтой байсан юм шүү. Холбогдох төр, захиргааны байгууллагаас техникийн нөхцөл, зөвшөөрлийн дагуу энэ ажлыг бид хийж байна. Орон нутагт хэрэгтэй, хэзээ нэгэн цагт хийх ёстой ажил учраас зардлаас нь бид татгалзаагүй.

Хотын иргэдийг ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхээр гаргасан эл шийдвэрийг аймгийн удирдлагууд дэмжин, бүтээн байгуулалтын ажилд зохих ёсоор хяналт тавин хамтран ажиллах хангалттай хугацаа байсан юм. Иймд хэн нэгнээс бурууг хайх бус нэгдсэн шийдэлд хүрч, шугамыг ашиглалтад хүлээн авах сүүлийн хугацааг тохирсноор уулзалт өндөрлөлөө.

Эрдэнэт үйлдвэр
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.