Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд монголчууд бид короновирусээс “үхтэлээ” айж, бэмбэгнэн цэнхэр дэлгэцээ ширтэн харж суудаг байв.
Энэ үед ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа гэх эмэгтэй цаг үеийн мэдээллүүдийг шуурхай хүргэн ажиллаж, “од”-уудаас ялгагдахааргүй олны танил болсон цаг саяхан.
Эмнэлгийн салбарт 35 жил ажиллаж, ажлаа өгөх гэж байхад хүртэл олон түмэн түүнийг үгүйлж, хүнд үед ард түмэндээ үнэн зөв мэдээллийг хүргэж байсан хэмээн түүнийг магтан сайшааж байсан билээ. Түүнчлэн, хэд хэдэн телевизийнхэн түүний тухай хөрөг нэвтрүүлэг хийж, монголчууд дундаа л “түмний баатар” болгож байв. Төр засаг түүнд “гавьяат” цол өгөхөд өмнөөс нь баярласан хүн олон.
Гэтэл мань хүн энгийн нэгэн эмч, судлаач байгаагүй аж. Тэрээр МАН-ын өргөмжит гишүүн бөгөөд намынхаа төлөө чухал цаг үед явдаг нэгэн байсныг МАН-ын Их хурлын үеэр монголчууд бид олж харлаа. Түүнийг харсан иргэд олон нийт, ковидын үед иргэдийн “тархийг угааж”, мөн ч мөнгө хийсэн хүмүүсийн нэг шив дээ, хэмээн халаглаж, дургүйцэж байгаа харагдана лээ.