Боловсролын салбар бол улс орны тэргүүлэх чиглэл мөн. Энэ салбарын бодлогод засаг төрөөс хяналт тавьж зөвийг нь дэмжиж, бурууг нь хязгаарлаж байх учиртай. Ялангуяа төрөөс бага, дунд, бүрэн дунд боловсролын асуудалд анхаарлаа хандуулж, дэмжих ёстой.
Хувийн хэвшлийн дунд сургуулиуд төрийн ачааллаас хуваалцаж үйл ажиллагаагаа явуулдаг. Хэдийгээр төлбөртэй сургалт явуулдагч гэсэн багш боловсон хүчний чадавх, суралцах орчин, үйл ажиллагаагаараа ялгарч сургалтын чанараараа ерөнхий боловсролын сургуулиудыг тэргүүлдэг нь сайшаалтай. Ийм сургуулиудын нэг бол Гёте бүрэн дунд сургууль юм. Одоогоос 15 жилийн өмнө Гёте сургуулийг П.Хажидмаа, Ц.Оюун нар нэгдэн байгуулж байжээ. П.Хажидмаагийн хувьд германд сургууль төгссөн, боловсролын салбарын хүн, Монгол-Германы хамтарсан 38-р сургуулийн захирлаар амжилттай ажиллаж байсны хувьд Гёте сургууль байгуулах бүхий л нөхцлийг хангаж сургалтын үйл ажиллагааг гардан хөтлөн явуулж байсан төдийгүй Ц.Оюуны хамтаар түүний өмчийн байрыг хичээл сургалтын үйл ажиллагаанд нийцүүлэн засварлаж, өргөтгөл барихын тулд тэд хамтдаа 10 жилийн хугацаатай хөнгөлттэй зээд авч өнөөгийн Гёте сургуулийг эхлэлийг тавьжээ. Тэд 2002 оны 9 сард сургуулийн үйл ажиллагааг явуулахаар хамтарсан гэрээ байгуулж байжээ.
2013 онд Гёте сургуулийн үйл ажиллагааг 10 жил амжилттай явуулж ирсэнтэй холбоотойгоор урт хугацааны зээлийг төлж барагдуулсан байна.
Гэвч 2013 онд хугацааны зээл төлөгдөж дууссаны дараачаас эхлэн Ц.Оюуны зан хувирч, “эвэр ургахаар эхийгээ мөргөх”-ийн үлгэрээр нэгэнт зээлээ төлж дуусан тул одоо П.Хажидмаа хэрэгттэй болсон, бүх өмчиндаа эзэн суухыг санаархан, П.Хажидмааг удаа дараа гадуурхан, хэл амаар доромжилж, Гёте сургуулийг “эрийн сайндаа өөрөө байгуулсан” мэтээр хандаж, П.Хажидмаагийн өмч хөрөнгийг булаах, түүнийг сургуулиас бүхий л арга мэхийг сүвэгчилж эхэлжээ.
П.Хажидмаагийн хувьд 15 жилийн түүхтэй тус сургуулийг бүтээн байгуулж өдий зэрэгт хүргэхэд гол үүрэгтэй оролцсон ч гэлээ бусадтай хэл ам хийгээд яах вэ, боловсролыг байгууллагын нэр хүндийг унагаж, суралцагчид болон тэдний эцэг эхчүүдийн нүүрийг улайлгаад яахав гэсэн уужуу сэтгэлээр асуудалд хандаж, Ц.Оюунтай өмч хөрөнгийг маргаан хийлгүйгээр түүнийг орхиж гагцхүү анхнаас нь өөрийнхөө нэр дээр оюуны өмч улсын бүртгэлийн газрыг гэрчилгээр патентчлагдсан Гёте нэрээр баталгаажуулж аваад, сургалтын үйл ажиллагаагаа Ц.Оюунаас тусдаа үргэлжлүүлэн Баянзүрх дүүргийн Намянжугийн гудамжны … дугаар байранд шилжүүлэн явуулж байна.
П.Хажидмаагийн удирдаж байгаа Гёте сургуулийн хувьд сургалтын үйл ажиллагаандаа удаа дараа амжилт гаргаж, 2016-2017 оны хичээлийн жилд 4 төгсөгч, 2017-2018 оны хичээлийн жилд 5 төгсөгч Германы эрдэмийн солилцооны албанаас зохион байгуулдаг, дэлхийн 147 орны 2000 сургуулийн төгсөгчдийн дунд явагддлаг уралдаант шалгалтанд тэргүүлэн, 100 хувийн тэтгэлэгээр Германы их дээд сургуульд хүссэн мэргэжлээрээ суралцах болсон байна.
Харин Ц.Оюун өмнө нь Гёте сургуулийн хичээл сургалт явагдаж байсан хуучин байрандаа шинэ сургууль байгуулжээ. Ингээд зогсохгүй мөрөөрөө сургалтын үйл ажиллагаа хэвийн явуулж байгаа Гёте сургуулийн үйл ажиллагаанд саад учруулахаар улайрч, улмаар П.Хажидмаад үлдсэн цорын ганц “өмч” болох “Гёте” нэрийн Оюуны өмчийн патентын эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна.
Тэрээр энэ бусармаг үйл ажиллагаандаа өөрийн нөхөр цагтаа АН-ын лидерүүдийн нэг явсан, өдгөө Эрдэнэт үйлдвэрийн будлиантай нэр холбогдоод буй Да.Ганболдыг татан оролцуулж байна гэх хардах үндэслэлийг бий болгож байна.
Нэгэнт цагаан дээр хараар бичээд, хуулийн дагуу олгочихсон барааний тэмдэгтийн гэрчилгээ буюу “Гёте” нэрийг эзэмших эрхийг П.Хажидмаагаас ямарч үнээр хамаагүй авах гэсэн Ц.Оюуны энэхүүувайгүй үйлдэл нь монголын шударга шүүхийн өмнө хүчин мөхөстөнө гэдгийг Гёте сургуульд суралцдаг олон арван сурагчдын эцэг эхчүүд итгэлтэй байна.
Хэн дуртай нь төрийн байгууллагын нэгэнт гарчихсан шийдвэрийг шүүхээр цуцлуулах гэж санаархдаг, шүүхийн байгууллагаар сүр далайлган хувийн эрх ашгаа хэрэгжүүлэхийг оролддог явдалд шударга шүүх цэг тавина гэдэгт Гёте сургуулийн олон зуун сурагчид, тэдгээрийн эцэг эхчүүд анхааралтай ажиглаж байна.
Ц.Оюун гэдэг хүний бусдын барааны тэмдэгт, өмч хөрөнгийг эзэмших гэсэн энэхүү санаархлын цаана Гёте сургуульд суралцдаг Монголын ирээдүй болсон олон арван хүүхдүүд хохирч болзошгүй байгааг анхаарч хянадаг яам, агентлаг, газар байна уу гэж эцэг эхчүүд халаглан сууна.