Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх дүрэм журмуудтай танилц
Мэдээ

Ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх дүрэм журмуудтай танилц

Эрхэм админBy Эрхэм админ12/17/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Ковидын нэг удаагийн хууль буюу Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжих хугацаа энэ сараар буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ээр дуусгавар болно.

Тэгвэл ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс ямар дүрэм, журмууд хэрэгжиж эхлэх талаар сануулж байна.

Ипотекийн зээлээ эргэн төлж эхэлнэ

Цар тахлаас шалтгаалж орлого нь буурсан өрхүүд орон сууцны зээлийн эргэн төлөлтөө 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ээс 2021 оны долдугаар сарын 1 хүртэл хойшлуулах шийдвэрийг Засгийн газар, Монголбанкнаас гаргасан. Дараа нь, ковидын хууль зургаан сараар сунгагдсантай холбогдуулан зээлийн эргэн төлөлтөд асуудал үүсч байгаа иргэд дахин зургаан сараар буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ийг дуустал ипотекийн зээлийн эргэн төлөлтөө сунгахаар шийдвэрлэсэн. Ипотекийн зээлд хамрагдсан 100 орчим мянган өрхийн талаас илүү хувь зээлийн эргэн төлөлтөө сунгасан мэдээлэл бий.

Тэгвэл ковидын хуулийн хугацаа дуусч, иргэд 2022 оны нэгдүгээр сарын 1-ээс ипотекийн зээлийн сар бүрийн төлбөрөө хуваарын дагуу төлнө.

Жил гаруйн хугацаанд зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй, хойшлуулсан иргэдийн ямар нэгэн ангилалд оруулахгүй, үндсэн болон хүүгийн төлбөр нэмэгдээгүй. Зөвхөн зээлээ хойшлуулсан хугацаагаар зээлээ барагдуулж дуусах хугацаа уртасч байгаа юм.

Цахилгаан, дулаан, ус, хогны мөнгөө төлнө

Засгийн газраас 13 сарын хугацаанд айл өрх, зарим ААН-ийн хэрэглээний цахилгаан, дулаан, ус, хогны мөнгийг хөнгөлөв. Эл хөнгөлөлт мөн 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ээр дуусгавар болно. Өнгөрсөн хугацаанд эл хөнгөлөлтөд шаардлагатай санхүүжилтийг Эрдэнэт үйлдвэрээс гаргасан бөгөөд 2022 онд үргэлжлүүлэн санхүүжүүлэх боломжгүй гэдгийг Эрчим хүчний сайд мэдээлсэн. Эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй сайжирч байгаа учраас иргэд, ААН-үүд цахилгаан, дулаан, хог, усны мөнгөө төлнө.

Хүүхдийн мөнгөө сонголттой авна

Цар тахлын үед 0-18 насны хүүхдүүдэд сар бүр 100 мянган төгрөгийг тэтгэмжийг авч байгаа. Тэгвэл 2022 оны нэгдүгээр сарын 1-ээс тус оны долдугаар сарын 1 хүртэл хүүхэд бүрд 100 мянган төгрөгийг сонголттойгоор олгохоор ирэх оны төсвийг баталсан. Нэн шаардлагатай, хүүхдийн мөнгөөрөө амьжиргаагаа залгуулдаг иргэд 100 мянган төгрөгөө бүгдийг нь авч хэрэглэж болно, хэрвээ хүсвэл 100 мянган төгрөгөө хүүхдийнхээ нэр дээр хуримтлал руу шилжүүлж болно. Харин 2022 оны долдугар сарын 1-ээс он дуустал 50 мянган төгрөгөөс доошгүй мөнгөн дүнг хадгаламжиндаа заавал хуримтлуулна. Үлдсэн 50 мянган төгрөгөө мөн сонголттойгоор гар дээрээ авч болно гэсэн хувилбартай байхаар боловсруулсан. Мөн ковидын нэг удаагийн хуулиар олгон эрхийн хүрээнд Засгийн газрын түр томилгоонуудыг хийж байгаа билээ. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны зөвлөл заавал сонгон шалгаруулалт зарлахгүйгээр Засгийн газрын санал болгосноор түр томилгоог хийсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 30 гаруй агентлагийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгон шалгаруулалтгүй, нэг удаагийн хуулиар түр томилсон байдаг. Тэгэхээр хуулийн хэрэгжих хугацаа дуусахтай зэрэгцэн түр томилгоогоор томилогдсон албан тушаалтнуулыг хэрхэх нь анхаарал татаж байна.

мэдээ Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.