Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар алтан Хангарьдийн эзэн боллоо
Фото

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар алтан Хангарьдийн эзэн боллоо

coolBy cool12/07/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жилийн хүрээнд дэвшүүлсэн зорилтын биелэлт, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, харьяа газруудын үйл ажиллагааны үр дүнг дүгнэх ёслолын арга хэмжээ өчигдөр боллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Өнөөдөр бид бүхэн уламжлал ёсоор нийслэлийн харьяа газар, агентлагуудаас шилдгүүдээ тодруулах гээд цугласан байна. Өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд чамлахааргүй амжилттай ажиллсан. Бид 2016 онд ирэх дөрвөн жилийнхээ төлөвлөгөөг ярилцаж байсан. Хийхээр төлөвлөж байсан ажлынхаа 60 хувь орчмыг биелүүлсэн байна. Энэ бол бид бүхний хамтын ажиллагааны үр дүн. Бидэнд улс төрийн болоод, хууль эрх зүйн, санхүүгийн таатай нөхцөл байгаагүй. Бид 2017, 2018 оныг иргэдийн оролцоотой жил болгон зарлан ажилласан. Ингэснээр бид бүхэн иргэд юуг хийлгэхийг хүсч байгаа вэ гэдгийг олж харж түүний төлөө өөрсдийнхөө нөөц боломжоо дайчлан ажилласан юм. Бид бүхний хийсэн, хийж буй үр дүнд хүрсэн ажлууд цаашдаа үргэлжлэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн хүндэтгэлийн ёслолыг нээж хэлсэн үгэндээ онцолж байлаа.

2018 оны шилдгээр буюу Алтан хангарьд цомын эзнээр Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар шалгарсан бол мөнгөн цомын эзнээр Нийслэлийн Газрын алба тодорсон юм. Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Соёлын төв өргөө, Геодези, усны барилга байгууламжийн газар Хангарьдийн эзнээр шалгарлаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Алтан хангарьдийн эзнээр Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар

Мөнгөн Хангарьдийн эзнээр нийслэлийн Газрын албаны дарга, ерөнхий менежер Э.Болорчулуун

Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга, ерөнхий менежер Б.Бат-Эрдэнэ

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга, ерөнхий менежер Ж.Тогтохбаяр

Соёлын төв өргөөний ерөнхий захирал Б.Байгалмаа

Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга, ерөнхий менежер Т.Цэрэнноров шалгарав.

 

гэрээт байгууллага цаг үе
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.