Монголын телевизийн салбараас төрсөн сайхан бүсгүйчүүдийн нэг бол Д.Одзаяа.
Үргэлж шинэлэг өнгө төрхтэй өөрийн цахим хуудасны дагагчидтайгаа уулздаг тэрээр төрсөн өдрөө тэмдэглэжээ.
Ингэхдээ тэрээр монголын чадварлаг дизайнер Д.Отгонжаргалын “O Couture” брэндийн дахин давтагдашгүй, гар ажиллагаа чимэглэл ихтэй, онцгой, тансаг даашинзаар гангарчээ.
Түүний өмссөн энэхүү даашинз 10 сая орчим төгрөгөөр үнэлэгддэг бөгөөд саяхан “O Couture” брэндийн загварын шоуны үеэр МУГЖ У.Уранчимэг өмсөж үзэгчдийн хүртээл болгож байсан.