УИХ-ын гишүүн Н.Учралын гэргий Ч.Сэлэнгэ сошиалд идэвхитэй нэгэн. Тэдний хуримаа хийж гал голомтоо бадраасны 15 жилийн ой энэ онд тохиох ажээ.
Нөхрөө хүнд хэцүү өвчинд шаналж, үхлүүт байхад дэргэдээс нь алхам ч холдоогүй гэгддэг Ч.Сэлэнгэ УИХ-ын гишүүнийн эхнэрүүд дундаас хамгийн үзэсгэлэнтэй нь аж.
Зовох цагтаа эхнэрийнхээ сайныг таньсан Н.Учрал гишүүн эхнэртэйгээ оюутан байхдаа танилцсан бөгөөд анхны харцаар дуралсан гэдэг. Өдгөө хатагтай Ч.Сэлэнгэ хадам аавынхаа сургуульд захирлын албан тушаал хашдаг бөгөөд Н.Учралд гурван хүүхэд төрүүлж өгчээ.