Урлагийн салбарт өнгөлж яваа бүсгүйчүүд болох бүжигчин М.Бямбаа, жүжигчин Б.Одончимэг нар дотно үерхдэг.
Олон жилийн үерхлээ баталгаажуулж тэд хамтдаа хэд хэдэн гоёмсог гэрэл зураг авхуулжээ. Энэ тухайгаа Б.Одончимэг “Хайртай найзтайгаа 13 жил нөхөрлөж байна.
Биднийг хүмүүс хоорондоо их төстэй гэдэг” хэмээн бичжээ. Хоёр бүсгүйн хувьд насны зөрүү холгүй ч, урлагийн сэжмээр хоорондоо холбогдож нөхөрлөсөн гэдэг.
Өөрсдийн нөхөрлөлийн үнэ цэнэ, хамтдаа өнгөрүүлсэн он цагийн дурсгал болгож ийнхүү гоёмсог гэрэл зураг авхуулсан бололтой.


