Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025

    Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

    06/13/2025

    Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

    06/13/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Улаанбаатар, Хөх хотын чуулгын хамтарсан тоглолт энэ сарын 6-нд болно
Папарацци

Улаанбаатар, Хөх хотын чуулгын хамтарсан тоглолт энэ сарын 6-нд болно

coolBy cool09/04/2018Updated:12/07/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

ӨМӨЗО-ны соёл, аялал жуулчлалын өдрүүд арга хэмжээ энэ сарын 5-8-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Мөн тус арга хэмжээний хүрээнд Улаанбаатар, Хөх хотын чуулгын хамтарсан тоглолт есдүгээр сарын 6-ны өдөр болох юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр ӨМӨЗО-ны Хөх хотын намын хорооны байнгын хорооны гишүүн бөгөөд Суртал, ухуулгын газрын дарга Ван Шүфен болон Хөх хотын Гадаад харилцааны газрын дарга Ли Хон, Хөх хотын Соёл урлаг, хэвлэл мэдээлэл, радио, телевизийн газрын дарга Лан Еи, Хөх хотын Чуулгын намын дарга Ли Шали нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр хотын харилцаа хамтын ажиллагаа болон Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж буй ӨМӨЗО-ны соёл, аялал жуулчлалын өдрүүд арга хэмжээ, Улаанбаатар, Хөх хотын чуулгын хамтарсан тоглолтын талаар ярилцав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Бидний хувьд соёл, түүх, зан заншил гэх мэт ижил төстэй талууд их байдаг. Хоёр хотын уран бүтээлчид хамтраад урлагийн тоглолт хийж байгаа нь бидний найрамдалт хамтын ажиллагаа ойр нягт байгааг харуулахаас гадна соёл, урлагийг сурталчилсан сайхан арга хэмжээ болж байгааг дурдахад таатай байна. Хамтарсан тоглолт Улаанбаатарчуудад таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Цаашид хоёр хотын хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна. Миний бие хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэхэд та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна” хэмээв.

Улаанбаатар, Хөх хотууд 1991 онд анх ах дүүгийн харилцаа тогтоосон байдаг. Өнгөрсөн хугацаанд хоёр хотын хамтын найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин тэлсээр байгаа юм.

Уулзатын дараа НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, Хөх хотын Гадаад харилцааны газрын дарга Ли Хон нар харилцан хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

06/06/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

06/09/2025

Ө.Ганзориг: Чингис хааны музейд стратегийн танхим байгуулъя

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.