“Ододтой бүжиглэе” шоунд бүжигчин Б.Халиуны хамт түрүүлж өөрийн дэмжигчдын хүрээгээ улам тэлсэн залуу бол Ангууч буюу Б.Баттөр.

Холимог тулаанч, инфлүнсер, бүх төрлийн хувцасны модель, бүжигчин гээд тал бүрийн авьяастай тэрээр охид бүсгүйчүүдийн “crush” болсон сайхан залуу гэдгийг олон хүн дуу нэгтэй хэлдэг.

Өдгөө хилийн чанадад боловсрол дээшлүүлж буй Ангууч найз бүсгүй Номинтойгоо далайн эрэг дээр аялж зугаалж буй аж.
Түүний дурлалт бүсгүй ихэр бөгөөд найз бүсгүйгээ олноос удаан нуусан гэдэг. Номин бүсгүйн хувьд монголын нэгэн чинээлэг гэр бүлийн охин юм байна.

Номин Ангууч нар үерхээд хоёр жилийн нүүр үзэж буй бөгөөд өнгөрсөн хугацаанд харилцаагаа ихээхэн нууцалж байсан гэдэг.
Харин “Ододтой бүжиглэе” шоуны дараагаар Ангууч руу крашлах бүсгүйчүүд нэмэгдсэн учраас ийнхүү харилцаагаа олноо ил зарлажээ.



