Фантастик продакшны жүжигчин М.Баярбат хамгийн халуухан жүжигчдийн нэг гэдгийг бүсгүйчүүд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг.

Өдгөө 36 нас хүрч буй жүжигчин М.Баярбат оюутан ахуй цагаасаа дуу, бүжгийн “Boomtown” хамтлагийн гишүүн байсан бөгөөд “Аз жаргалын шок”, “Миний ах атаман”, “Хар сувдны нууц”, “18 нас: Би чамд хайртай”, “Маш нууц”, “Маш нууц: Байтаг богд”, “Зүрхний хилэн” зэрэг бүтээлд гол дүр бүтээсэн билээ.
Түүнчлэн түүний хамгийн сүүлд тоглосон “37-р точка” кино Монголын кино урлагт тэсрэлт хийж, тэр хэрээр Ялалтын дүр ч үзэгчдийг байлдан дагуулж крашынхаа тоог нэмсэн.

Тэгвэл түүнд зөвхөн үе тэнгийн бүсгүйчүүд эсхүл дүү охид крашладаггүй аж. СУИС-ийн дээд ангийн “аниа” нар болох жүжигчин А.Туяа, Ц.Алдармаа нар крашладаг ажээ.

Тэд жүжигчин залуугийн гэрэл зураг дор “Гоё ах юмоо, Яалтчгүй гоё залуу шүү” гэх мэт сэтгэгдлийг үлдээжээ.




