Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Дэлхийн цомын аварга М.Анхцэцэг өнгөрсөн 2020 онд Монгол улсын гавьяат тамирчин болсон.
Гэвч цар тахлын улмаас хүндэтгэлийн хүлээн авалт, цолны найраа хийгээгүй байсан. Тэгвэл тэрээр саяхан цолны мялаалгаа хийж олны танил хүмүүсийг нэг дор цуглуулжээ.
М.Анхцэцэг гавьяат 1997 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Хүндийн өргөлтийн тамирчин, Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Дэлхийн цомын аварга. Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Олон улсын хэмжээний мастер.
Тэрбээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Хошой хүрэл медаль хүртсэн бөгөөд энэ Монголын туйванчдын оргил амжилт юм. М.Анхцэцэг 10 настайгаасаа энэхүү спортоор хичээллэсэн бөгөөд аав ээж нь спортоор хичээллүүлэх дургүй байсан.
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ы өдөр Монголын хүндийн өргөлтийн спортын баярын өдөр билээ. Учир нь 2017 оны энэ өдөр алсын Амeрикт Мөнхжанцангийн Анхцэцэг хүндийн спортын түүхэнд шинэ түүх бичиж байлаа. М.Анхцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль зүүсэн тэрхүү өдрийг “Монголын хүндийн өргөгчдийн баярын өдөр гэж тэмдэглэж байхаар МХӨХ-ноос зарласан билээ.
Түүний гэр бүлийн хүн УДЭТ-ын жүжигчин Б.Золжаргал. “Драм гурав” хамтлаг болон “Царцаа Намжил, “Ромео Жульетт зэрэг жүжигт тоглож байсан мөн “Тэрбумын хэрэг” кинонд тоглосон. Хосууд хоёр хүүхэдтэй.
М.Анхцэцэг 2012 оноос хойш үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад бэлтгэл хийн, амжилтын төлөө хамт зүтгэж явна. М.Анхцэцэг 2009 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртэн, анхны амжилтаа гаргажээ. 2010 онд спортын мастер, 2011 онд буюу 13 настайдаа Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан юм. Монгол Улсын дээд амжилтыг 70 гаруй удаа шинэчилсэн. Түүний аав Т.Мөнжанцан, ээж Д.Мөнхчимэг нар нь армийн хүмүүс. М.Анхцэцэг ч “Алдар3 спорт хороонд данстай, эх орондоо тангараг өргөсөн, цэргийн хүн. Тэрбээр айлын том охин ба 2 эмэгтэй дүү нь хүндийн өргөлтийн спортоор хичээллэдэг.