Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

    06/23/2025

    Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

    06/23/2025

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

    06/23/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Дэлхийн тэргүүний технологийг Монгол Улсад анх удаа нэвтрүүллээ
Папарацци

Дэлхийн тэргүүний технологийг Монгол Улсад анх удаа нэвтрүүллээ

coolBy cool09/12/2018Updated:12/07/2018Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Ус сувгийн удирдах газар нь Улаанбаатар хотын хүн амыг унд ахуйн усаар хангаж, гарсан бохир усыг нь татан зайлуулах эрхэм үүргийг хүлээн ажилладаг. Улаанбаатар хотын хүн амыг унд, ахуйн цэвэр усаар хангадаг 619 км шугам сүлжээ байдгаас 310 км нь ган, шилээр хүчитгэсэн хуванцар, 251 км нь хуванцар, 40 км нь ширмэн материалаар хийгдсэн байдаг.

Эдгээр шугам сүлжээ нь 1959 оноос хойш ашиглагдаж ирсэн 50-60 жилийн насжилттай болж, шугам сүлжээнд гэмтэл саатал ихээр гарч байна. Иймээс цэвэр усны  шугамыг сэргээн засварлах шаардлага зүй ёсоор тулгарч байгаа учраас эдгээр шугам сүлжээг шуудуу ухалгүйгээр шинэчлэн засварлах Дэлхийн тэргүүний технологийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэх ажлыг эхэлж байна.

Энэхүү төслийг Австри улсын Засгийн газрын 7 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж, тус Улсын RTI компани машин механизм, тоног төхөөрөмж, шугам доторлох багаж хэрэгсэл, материал зэргийг ханган  нийлүүлсэн.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Австри Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд энэ төсөл хэрэгжиж байгаа. Улаанбаатар хотын иргэдийг цэвэр усаар хангах, шугам сүлжээг цэвэрлэх ажилд шинэ техник технологийг нэвтрүүлж байгаагаараа энэ төслийн онцлог оршиж байна. Зун бүр гудамж, замыг ухаж, сэтэлж иргэдийн бухимдлыг төрүүлдэг байсан. Шинэ технологийг нэвтрүүлснээрээ зун бүрт суваг, шуудуу ухаж дэд бүтцээ эвдэхгүй байх боломжтой болж байна.

Мөн зарим орон сууцны хорооллын ундны ус зэвтэй гарч байгаа нь иргэдийг бухимдуулж байгаа. Энэ төслийг хэрэгжүүлснээр ундны усыг эх үүсвэрээсээ хэрэглэгчид хүртэл ямар нэгэн завсрын бохирдолгүйгээр хүргэх бололцоотой. Цаашдаа бид орон сууцны хороолол дундах шугамыг стандартад нийцсэн цайртсан, ган шугам ашиглуулах шаардлагатай байгаа” хэмээлээ.

Шугам хоолойг шуудуу ухалгүй доторлох шинэ технологи болох Close Fit  болон CIPP(Cured In Place Pipe) арга нь зам талбайг гэмтээж хөндөлгүй, газар шорооны ажил хийлгүйгээр шугаман дээрх хоёр худгийн хооронд полиэтилин резинэн материалыг шугаман дотор сүвлэж доторлоно.

Үүнд:

  • Шугамын ашиглалтын хугацааг нэмэгдүүлнэ
  • Усны алдагдлыг бууруулна
  • Түгээх шугамын усны чанар дахь механик нөлөөг багасгана
  • Шугамын даралтыг нэмэгдүүлж цахилгааны зардлыг бууруулна
  • Зам талбай, ногоон байгууламжийг сүйтгэхгүй, газар шорооны ажил хийгдэхгүй учраас Байгаль орчин ээлтэй зэрэг ач холбогдолтой.

Ус сувгийн удирдах газрын холбогдох ажилтнууд Австри улсад энэхүү шинэ техник технологийг эзэмших сургалтанд хамрагдаж шинэ дэвшилтэт технологи эзэмшсэн. Үүний зэрэгцээ Австри улсын “RTI” компанийн мэргэжилтнүүд шугам угсралт суурилуулалтын үед талбайн сургалтыг зохион байгуулж, ажлын явцад хяналт тавьж, зөвлөгөө өгөн ажиллаж байна.

Уг төслийн хүрээнд 20 км гаруй цэвэр усны шугам сүлжээг доторлох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ онд Сүхбаатар дүүргийн 1-р хороо Сөүлийн гудамжны 1.7 км орчим цэвэр усны ширмэн шугамыг доторлож засварлана.

Цаашид Ус сувгийн удирдах газар нь шугам доторлох дэвшилтэт техник технологийг нутагшуулан өөрсдийн хүчээр дээрх машин механизм, тоног төхөөрөмжөө  ашиглан Улаанбаатар хотын цэвэр усны гол шугам сүлжээг доторлох  ажлаа үе шаттайгаар  хийнэ.

“Өнөөдөр нээж буй энэ төслийг цаашид манай шилдэг сайн нженерүүд аваад явах болно. Бид бүхэн 619 км үргэлжлэх шугаман дээр энэ ажлыг хийнэ гэж төлөвлөсөн. Цаашид бохирын шугаман дээр бас хийнэ. Урд нь шуудуу ухахаас эхлүүлээд газар шорооны ажилд өндөр зардал гардаг байсан. Энэ зардал нэг дахин багасна” хэмээн УСУГ-ын дарга Ц.Төрхүү ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.