Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025

    Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

    06/13/2025

    Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

    06/13/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Энгийн хатуу хог хаягдлын бүтцийн судалгааг явуулж эхэллээ
Папарацци

Энгийн хатуу хог хаягдлын бүтцийн судалгааг явуулж эхэллээ

coolBy cool09/13/2018Updated:12/07/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь 2017 оны 08 дугаар сараас хойш Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Байгаль орчин, байгаль хамгаалал, барилга байгууламж, цөмийн зэвсгийн аюулгүй байдлын асуудлыг хариуцсан яам, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Олон улсын хүрээлэн буй орчны технологийн төвийн (UNEP – IETC) санхүүжилт, дэмжлэгтэйгээр Байгаль орчин, аялал жуучлалын яам, Азийн сантай хамтран Хог хаягдал ба уур амьсгалын өөрчлөлт төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд үүсч буй бүх төрлийн хог хаягдлын бүтцийг нарийвчлан, бодитоор тодорхойлох зорилгоор энгийн хатуу хог хаягдлын бүтцийн судалгааг өвөл, зуны гэж хоёр үе шаттай зохион байгуулах бөгөөд зуны судалгааг 9-р сард, өвлийн судалгааг 11-р сард зохион байгуулах явуулах юм. Хог хаягдлын бүтцийн эх үүсвэрийн судалгаанд Улаанбаатар хотын 6 дүүргийн 132 айл өрх болон 39 аж ахуйн нэгж хамрагдаж байгаа бөгөөд асуулгын болон газар дээр нь хэмжилт хийх судалгаанд 50 гаруй томоохон үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамрагдах юм.

Энгийн хатуу хог хаягдлын бүтцийн судалгаа нь 2017-2020 онд “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр”-т тусгагдсан ажлуудын нэг бөгөөд энэ чиглэлд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны зүгээс ач холбогдол өгч, төслийн багтай хамтран ажиллаж байна. Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахын тулд юуны өмнө хог хаягдлын хэмжээ, бүтцийг үнэн зөв тодорхойлох нь нэн чухал юм. Улаанбаатар хотын хэмжээнд үүсч буй хог хаягдлын хэмжээ, бүтцийг тодорхойлсноор хог хаягдал үүсэх хэмжээг бууруулах, хог хаягдлаас гарах хүлэмжийн хий, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх богино наст бохирдуулах бодисуудыг бууруулах, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх зэрэг цаашдын арга хэмжээний үндэс суурь нь болно гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

06/06/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

06/09/2025

Ө.Ганзориг: Чингис хааны музейд стратегийн танхим байгуулъя

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.