Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

    05/12/2025

    ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

    05/11/2025

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Азийн хотын дарга нарын хуралдаан эхэллээ
Фото

Азийн хотын дарга нарын хуралдаан эхэллээ

coolBy cool10/05/2018Updated:12/07/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” олон улсын чуулга уулзалтын Азийн хотын дарга нарын хуралдаан эхэллээ. Хотын дарга нарын хуралдааныг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд үг хэллээ.

 

Эрхэм хүндэт хотын дарга нар, зочид төлөөлөгчид өө.

 

Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр 2018” олон улсын чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулж буй Ази тивийн хотын дарга нарын уулзалтанд оролцож буй эрхэм хүндэт зочид та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

 

Азийн бүсийн орнуудын засгийн газар хоорондын “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” олон улсын чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулж буй Ази тивийн хотын дарга нарын уулзалтыг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Бүсийн Хөгжлийн Төвтэй хамтран Улаанбаатар хотноо анх удаагаа зохион байгуулж байгаад  баяртай байна.

Улаанбаатар хотод агаарын бохирдол, авто замын хөдөлгөөний хэт ачаалал болон хот байгуулалттай холбоотой олон тулгамдаж байгаа асуудлууд байна. Эдгээрийн эсрэг хотын захиргаанаас сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас хот руу шилжих хүмүүсийн хөдөлгөөнийг хориглож, хотын хэт тэлэлтийг хязгаарлах, гэр хорооллыг дахин төлөвлөлтөнд оруулах, одоогийн хотын төвд байгаа хотын захиргааг Яармаг руу буюу хотын урд хэсэг рүү нүүлгэх ажлыг эхлүүлж, төвлөрлийг сааруулах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

Мөн Улаанбаатар хотод Тусгай замын автобус буюу BRT системийг Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээлээр барьж байгуулан, 2020 онд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Уг төслийг амжилттай хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын иргэдийг нийтийн тээврийн цогц системээр хангаж, замын хөдөлгөөний хэт ачааллыг багасгаж, түүнийг дагасан олон сөрөг үр дагавар буурна гэдэгт итгэлтэй байгаа.

Өнөөдрийн Ази тивийн хотын дарга нарын уулзалтаар Нэгдсэн Үндэсний Байгууллагаас гаргасан Тогтвортой хөгжлийн зорилт (SDG) –ын 11 дэх зорилт, Хүн төвтэй гудамж, хотыг бий болгох, Тээврийн эрэлтийн менежмент  болон хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах дэд сэвдүүдийн хүрээнд хэлэлцэх гэж байгаад талархалтайгаар хүлээн авч, Улаанбаатар хотод тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэхэд ач тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна.

Чуулга уулзалтанд ач холбогдол өгч, Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн Хүндэт зочид, төлөөлөгч та бүхэнд талархаж байгаагаа дахин илэрхийлж, чуулга уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.