“+17” хошин цувралаараа үзэгчдийг байлдан дагуулсан жүжигчин Ц.Цогтбаярыг танихгүй залуус гэж үгүй.

Тэрбээр КУДС-ийн жүжигчний ангийг төгсөөд кинонд дуу оруулдаг байсан бөгөөд “Эмоци” продакшн анх үүсгэн байгуулагдахад анхны бүрэлдэхүүнд орж ажилласан “ахмад” уран бүтээлч гэхэд болно.
Тэрээр Хүслэн хэмээх бүсгүйтэй дэр нэгтгээд хэдэн оныг үдэж буй. Тэгвэл тэд дундаасаа гурван хүүхэд төрүүлж, өнөр айл болжээ.
Жүжигчин Цогтоогийн хувьд шинэ цагийн “Латиф” хэмээн үнэлэгддэг. Завгүй ажлынхаа хажуугаар халамжит ханийн үүргийг сайн гүйцэтгэдэг гэнэ лээ
. Тэд саяхан шинэхэн байраа, хөөрхөн гүнжийнхээ зургийг олон нийтэд дэлгэжээ.




