Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

    07/11/2026

    “Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

    07/11/2026

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Өнөөгийн Улаанбаатар хотын өнгө төрхийг илэрхийлсэн гэрэл зургийн үзэсгэлэн, урлагийн тоглолт боллоо
Фото

Өнөөгийн Улаанбаатар хотын өнгө төрхийг илэрхийлсэн гэрэл зургийн үзэсгэлэн, урлагийн тоглолт боллоо

coolНийтэлсэн: cool10/25/2018Шинэчилсэн:12/07/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Бээжин хотод албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Бээжин хотын Тяньчяо соёл урлагийн төвд Монгол Улсын бүтээн байгуулалтын 60 жилийн түүхийг, соёл, ёс заншлыг харуулсан “Өнөөгийн Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр дэлгэгдлээ. Үзэсгэлэнг Улаанбаатар хотын музейн дарга, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цацралт дэлгэн үзүүлсэн юм.

Үзэсгэлэнг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд үг хэлэхдээ “Бээжин Улаанбаатар хотын найрамдалт харилцааны хүрээнд анх удаа “Улаанбаатарын өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж байгаа нь бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Хэдхэн хоногийн дараа 379 жилийн ойтойгоо золгох Улаанбаатар хотын хөгжил дэвшил, түүхийг өгүүлсэн баримтат, гэрэл зургийн үзэсгэлэн, Улаанбаатарын үдэш урлагийн тоглолтыг бид Бээжин хотын иргэдэд толилуулж байна. Энэхүү үзэсгэлэнгийн онцлог нь орчин цагийн Улаанбаатар хотын хөгжил дэвшлийг харуулаад зогсохгүй БНХАУ, Монгол Улсын харилцааг ч бүтээн байгуулалт, хүн хоорондын харилцааг харуулснаар өвөрмөц юм. 1950-1960-аад онд Улаанбаатар хотод БНХАУ-ын барилгачид, авто зам, барилгын салбарт ажиллаж байгаа нэн ховор зургууд ирснийг дуулгахад таатай байна. Өнөөдөр ч энэ бүтээн байгуулалтын үргэлжлэл болон нийслэл хотын 4 томоохон гүүрэн бүтээн байгуулалтыг БНХАУ-ын Төмөр замын 20-р товчооны төмөр замчид, барилгачид босгож байна. Өөрөөр хэлбэл, бидний хамтын ажиллагаа бүтээн байгуулалтын салбарт хагас жарнаар хэмжигдэж байгааг түүхэн гэрэл зургууд нотолно” гэлээ.

Бээжин хотод зохион байгуулагдаж буй “Улаанбаатарын өдрүүд” арга хэмжээний хүрээнд “Улаанбаатарын үдэш” урлагийн тоглолт болов. Энэхүү тоглолтоор Монголын үндэсний бүжиг, дуу, хөгжмийг сурталчлахаас гадна сонгодог болон дэлхийн тайзны уран бүтээлийг үзэгчдэд толилууллаа. Чингис хааны одонт, МУГЖ Г.Ариунбаатар “Кармен” дуурийн аригаас үзэгчдэд бэлэг барьсан бол Үндэсний Урлагийн их театрын бүжигчид ардын бүжгийн гайхамшгийг толилуулсан юм гэж нийслэлийн ЗДТГ–ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.