Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

    07/11/2026

    “Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

    07/11/2026

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Бээжин хот цахилгаан станцуудаа хотоос гаргажээ
Фото

Бээжин хот цахилгаан станцуудаа хотоос гаргажээ

coolНийтэлсэн: cool10/25/2018Шинэчилсэн:12/07/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр Бээжин хотын Агаарын чанарын хяналтын төвийн үйл ажиллагаатай танилцав.

Бээжин хотынхон өвлийн улиралд түүхий нүүрс түлж хэрэглэдэг, мөн олон тооны автомашин явж байгаа нь агаарын бохирдол үүсэхэд голлон нөлөөлдөг болохыг тус хотын Агаарын чанарын хяналтын төвийн ерөнхий инженер Юи Жианхуа тэмдэглэж байлаа. Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын Төрийн зөвлөл, Бээжин хотын удирдлагын зүгээс агаарын чанарыг сайжруулах чиглэлээр олон талын гарц хайж, багагүй амжилтад хүрээд буйг мөн онцлов.

Агаарын бохирдлыг утаа гаргадаг суурин цэгүүдийн болон хөдөлгөөнт цэг буюу автомашины хяналт гэсэн хоёр чиглэлээр хянадаг аж. Зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн утаа гаргаж байгаа байгууллагуудад сануулга өгч, ихээхэн хэмжээгээр хэтэрсэн тохиолдолд хуулийн хүрээнд бүрмөсөн хаах хүртэл арга хэмжээ авдаг юм байна. Олон улсын холбогдох байгууллагаас Бээжин хотын агаарын чанарт бодитой эерэг үзүүлэлт гарсан хэмээн үзэж сайшаажээ.

Бээжин хотынхон тун удахгүй бүх халаалтаа цахилгаанаар шийддэг болох зорилт дэвшүүлжээ. Мөн агаарын бохирдлыг бууруулах нэг арга нь ногоон байгууламж хэмээн үзэж хотоо цэцэрлэгжүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллаж байгаа юм байна. Ногоон байгууламж нь хотын өнгө үзэмжид ч сайнаар нөлөөлөх давхар ач холбогдолтойг онцолж байлаа.

Өмнө нь жилд есөн сая хоёр зуун мянган тонн нүүрс хэрэглэдэг дөрвөн цахилгаан станц Бээжинд ажиллаж байсныг хотоос гаргаж, цахилгаанаа алсаас дамжуулан авдаг болжээ. Одоо Бээжинд нүүрс түлдэг цахилгаан станц байхгүй гэнэ.

Бээжин хотынхон дээрх аргуудыг ашиглан агаарын чанараа сайжруулж байгаа бөгөөд туршлагаасаа Улаанбаатар хотын холбогдох байгууллагуудтай хуваалцаж ирсэн байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Улаанбаатарт ирэх 2019 оны тавдугаар сараас эхлэн түүхий нүүрс оруулахыг хориглох, дулаанаар хангах асуудлыг аль болох цахилгаанаар шийдэх зэрэг тодорхой арга хэмжээг авахаар болж байгааг энэ үеэр танилцуулж байлаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.