Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Нисэх онгоцны буудал түшиглэсэн гаалийн баталгаат агуулах, чөлөөт бүсэд зочлов
Фото

Нисэх онгоцны буудал түшиглэсэн гаалийн баталгаат агуулах, чөлөөт бүсэд зочлов

coolНийтэлсэн: cool10/25/2018Шинэчилсэн:12/07/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бээжин хотод албан ёсны айлчлал хийж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Олон улсын нисэх онгоцны буудалд түшиглэсэн гаалийн баталгаат агуулах, олон улсын буухиа шуудан, худалдааны чөлөөт бүс бүхий Шүнь-И дүүрэгт 10 дугаар сарын 24-ний өдөр зочлов.

Шүнь-И нь Бээжин хотын зүүн хойд хэсэгт, хотын төвөөс 30 км-ийн зайд оршдог, нийт 1021 хавтгай дөрвөлжин км талбай эзэлдэг дүүрэг ажээ. Тус дүүрэг шинэ хотын бүтээн байгуулалтын нэг төв цэг төдийгүй Бээжингийн олон улсын нисэх төв буудлын зангилаа бүсэд тооцогддог байна.

Олон улсын нисэх онгоцны буудлын зэргэлдээ оршдог тул бараа, бүтээгдэхүүн, ачаа тээшийг асар богино хугацаанд гаалийн баталгаат агуулах, худалдааны чөлөөт бүсэд татан авчрах боломжтойгоороо онцлог юм. Тэнд хүлээн авсан бараа, ачаа тээшийг кодоор нь дамжуулан шалган нэвтрүүлэх дамжлага, гаалийн баталгаат агуулах, хил дамнасан цахим худалдааны төв зэрэг 23 аж ахуйн нэгж ажиллаж, өдөрт дунджаар 20 мянган ширхэг бараа хүлээн авдаг аж. Цахим худалдааны төвд дэлхийн 10 гаруй орны барааг худалдаалж байна. Тус төвд ХБНГУ, Аргентин, Шинэ Зеланд зэрэг орны нэрийн барааны дэлгүүрүүд ажилладаг бөгөөд удахгүй Улаанбаатар хот өөрийн дэлгүүрээ нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа төвийн удирдлагууд хэлж байв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Улаанбаатар хотын ойролцоо нисэх онгоцны шинэ буудал баригдаж, удахгүй ашиглалтад орох гэж буйг онцлоод түүнийг түшиглэн баригдах Аэросити дагуул хот нь Шүнь-И дүүргийн нэгэн адил худалдаа, ложистик, тээврийн зангилаа бүс болно хэмээн төвтэй танилцах үеэрээ хэлж байлаа хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.