Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад иргэд олон нийтийн оролцоог хангах нь чухал гэдгийг Бээжин хотын жишээ харуулж байна
Фото

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад иргэд олон нийтийн оролцоог хангах нь чухал гэдгийг Бээжин хотын жишээ харуулж байна

coolНийтэлсэн: cool10/25/2018Шинэчилсэн:12/07/2018Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Бээжин хотод албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын хүрээнд тус хотын Замын хөдөлгөөний хяналтын удирдлагын төвд зочилж түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрхэн ажилладаг, хөдөлгөөний зохицуулалтыг хэрхэн хийдэгтэй танилцаж, санал солилцлоо.

БНХАУ-ын нийслэл Бээжин хот нь 16.8 мянган км2 газар нутагтай. Тус хотод одоогоор 21 сая гаруй хүн амьдарч байгаа бөгөөд зохицуулах шаардлагатай 4 том асуудал байгаа аж. Нэгдүгээрт, тус хотод оршин суух иргэдийн тоо өссөнтэй холбоотой хүн амын нягтаршил ихэссэн байна. Мөн орон сууц өндөр үнэтэй байдаг гэнэ. Мөн хүн амын нягтрал, хөдөлгөөн их байдгаас үүдэн байгаль орчны бохирдол өндөрт тооцогдох болжээ. Нэн шаардлагатай шийдэх асуудал нь замын түгжрэл. Хүн амын нягтралыг бодлогоор зохицуулж эхэлснээр өнгөрсөн онтой харьцуулахад 22 мянгаар хүн амаа багасгаж барьж чаджээ. Үнийг тогтвортой барих тал дээр бодлого баримталж ажилласнаар өнгөрсөн 15 сарын хугацаанд орон сууцны үнэ өсөөгүй байна. Замын хөдөлгөөнийг багасгах, ачааллыг бууруулах чиглэлээр ажилладаг ч түгжрэл хэвээр байсаар байгаа аж. “Энэ онд ажлын хэсэг байгуулагдан хот, дүүрэг, хувийн хэвшилтэй хамтран түгжрэлийг бууруулах чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал, иргэдийг хэрэгцээг хянах, судлах, шинээр үүссэн нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх аргыг олох, мөн хуулийг чангатган асуудал яригдаж байгаа. Мөн шинэ метро, нийтийн тээврийн зорчих төхөөрөмжийг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэж байгаа. Түгжрэлийг бууруулахад байнга түгжирдэг цэгийг зөв зохистой зохион байгуулах, авто машиныг зогсоолд цэгцтэй байрлуулах, дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцуулах, иргэдийг хэвшүүлэх, нийтийн эрх ашгийн төлөө ажиллах явдал чухал” гэдгийг танилцуулгадаа онцолж байлаа.

Бээжин хотын Замын хөдөлгөөний хяналтын удирдлагын төв нь 2010 оноос замын хөдөлгөөний системийг нэгтгэн, хяналтын төв, мэдээллийн санг бүрдүүлэн ажиллаж эхэлжээ. Бээжин хотын авто замын сүлжээ, метро болон нийтийн тээвэр, такси үйлчилгээ зэрэг бүхий л төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ төвд хянадаг. Цаг агаарын таагүй нөхцөлд тухайн замын аюулгүйн нөхцөл байдлыг ч мөн ажиглах боломжтой аж. Нийт 44 мянган камераар хурдны замуудыг хянадаг. Метроны 22 чиглэл болон иргэдийн зорчих хөдөлгөөний урсгал, хөдөлгөөний ачааллыг хяналтын камераар харах боломжтой. Нийтийн тээврийн 22 мянган автобусанд байршил тогтоогч суулгаснаар мөн хөдөлгөөнийг хянах бүрэн боломжтой болжээ. Эдгээр автобусны 1000 орчим нь орчин үеийн дэвшилтэт технологийн 4G камертай бөгөөд үүгээр тухайн нийтийн тээврээр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн хөдөлгөөний нягтралыг хянадаг байна. Такси үйлчилгээг мөн хяналтын системд нэвтрүүлснээр хяналтын самбар дээр улаанаар тэмдэглэгдсэн бол зорчигчтой, ногоон бол зорчигчгүй явааг харах боломжтой. Онгоцноос буусан зорчигчдоос хэдэн хүн такси үйлчилгээг авах, хэдэн такси үйлчлүүлэгч авахаар дугаарлаж байгаа зэргийг хяналтын камерын тусламжтай хянадаг юм.

Бээжин хотын Зам тээврийн нэгдсэн холбооны Тамгын газрын дарга Лю Жин Жун “Бээжин хот нийт 22 мянган автобустай. Дэлхийд хамгийн том автобусны сүлжээг бий болгосон. Бээжин хотын иргэд өглөө ажилдаа явахдаа 73 хувь нь эко байдлаар ажилдаа ирж очдог. Мөн газар доогуур метрог холбосон системийг ухаалаг болгосноор автобуснаас буусан иргэн шууд дараагийн метронд суугаад явах байдлаар шийдсэн. Энэ нь ухаалаг системийг хэрэглээнд нэвтрүүлж иргэдийг автобус, метро хүлээлгэхгүй байхаар зохицуулсан байдаг. Мөн хуулийг чанга хатуу мөрдүүлснээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах томоохон түлхэц болж байна. Энэ оны 5 сард батлагдсан хуулийн дагуу ухаалаг системийг нийтийн тээвэрт түлхүү нэвтрүүлснээр бүтээмж улам илүү сайжирна гэж тооцож байна” гэлээ.

Замын түгжрэлийг бууруулах чиглэлээр Бээжин хотод дугаарын хязгаарлалт үйлчилдэг. 2008 оны Бээжингийн олимпийн наадмын үеэр дугаарын хязгаарлалт үйлчилж эхэлсэн бөгөөд тус хотод 10 жил мөрдөгдөж хэвшчээ. Хотын 5 дугаар тойргоос дотогш дугаарын хязгаарлалт үйлчилдэг. Байгальд ээлтэй эко машин буюу ногоон дугаартай машинд уг хязгаарлалт үйлчлэхгүй. Амралтын өдрүүдэд бүх машин хөдөлгөөнд оролцох эрхтэй байхаар зохицуулжээ. Энэ талаараа Улаанбаатар хотод мөрдөгдөж байгаа дугаарын хязгаарлалттай ижил төстэй зүйл байгааг талууд онцолж байлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Бээжин хотын шийдвэрлэх асуудлын нэг яах аргагүй замын түгжрэлийн асуудал байсаар байгаа. Бээжин хотод 6 сая гаруй машин замын хөдөлгөөнд оролцдог. Энэ асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ гэдэг туршлагаас бид ярилцлаа. Хэд хэдэн арга хэрэгсэл авч хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч байгаа. Тухайлбал, замын түгжрэл зөвхөн Бээжин хотын асуудал биш юм. Засгийн газрын хүрээнд асуудлыг тавьж хууль дүрэм журмын зохицуулалтыг маш сайн хийсэн байна. Автомашины зогсоолын асуудлыг хувийн хэвшилтэй хамтран шийдсэн. Мөн хяналтын системийг иргэн, аж ахуй нэгж, дүүрэг, нийслэлтэй хамтран хэрэгжүүлснээр хянах боломжтой болжээ. Автомашины тоог хязгаарлах, худалдан авах, дугаар олголт дээр хязгаарлалт хийснээр замын түгжрэлийг тодорхой хэмжээгээр бууруулж чаджээ” гэж ярилаа.

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах үүднээс дугаарын хязгаарлалтын нэвтрүүлээд 10 жил болж байгаа ч шинээр автомашин худалдан авах эрэлт үүсч асуудал гарч эхэлсэн байна. Тиймээс 2011 оноос шинээр автомашин худалдан авах хэрэгцээг хязгаарлажээ. Тус хотод одоогийн байдлаар 6 сая 30 мянган автомашин бүртгэлтэй. 2010 онд жилд 790 мянган машин нэмэгдэж байсан бол хязгаарлалт хийснээс хойш жилд 240 мянга болж буурчээ. Энэ тоог 150 мянга болгож бууруулсан бол 2017 оноос дахин 100 мянга болгон бууруулжээ. Эдгээр 100 мянган машины 60 мянга нь байгальд ээлтэй эко автомашин эзэлж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.