Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Төрийн өмчийн 15 сургууль, 17 цэцэрлэгт индексийн урамшуулал олголоо
Фото

Төрийн өмчийн 15 сургууль, 17 цэцэрлэгт индексийн урамшуулал олголоо

coolНийтэлсэн: cool10/26/2018Шинэчилсэн:12/07/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрт “Олон улсын жишигт нийцсэн боловсролын стандартад тулгуурлан сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар, үр дүнг үнэлж дүгнэх тогтолцоог боловсронгуй болгоно” хэмээн заасан.

Үүний дагуу нийслэлийн Засаг даргын захирамжаар “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журам”-ыг баталсан юм.

Нийслэлийн 379 жилийн ойн өдрийг тохиолдуулан өнөөдөр төрийн өмчийн шилдэг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох ёслолын арга хэмжээг зохион байгуулав.

Ёслолын арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун, Х.Хатанбаатар, нийслэлийн Боловсролын газрын дарга Ч.Гантулга болон холбогдох хүмүүс оролцлоо.

Холбогдох журамд заасны дагуу 48 сургууль, 54 цэцэрлэгийг шалгуур үзүүлэлтийн дагуу магадлах ажлыг зохион байгуулж, шалгуур үзүүлэлтээр 80 ба түүнээс дээш үнэлэгдсэн 15 сургууль, 17 цэцэрлэг шалгарч өнөөдөр урамшууллаа, гардан авлаа.

Төрийн өмчийн цэцэрлэг

  1. Ж.Жагарсүрэн эрхлэгчтэй БЗД-ийн 64-р цэцэрлэг
  2. С.Эрдэнэчимэг эрхлэгчтэй ХУД-ийн 71-р цэцэрлэг
  3. П.Оюунцэцэг эрхлэгчтэй СБД-ийн 68-р цэцэрлэг
  4. С.Уламбаяр эрхлэгчтэй БГД-ийн 85-р цэцэрлэг
  5. Д.Оюунжаргал эрхлэгчтэй СХД-ийн 111-р цэцэрлэг
  6. М.Раднаашаарий эрхлэгчтэй БГД-ийн 97-р цэцэрлэг
  7. А.Анхмаа эрхлэгчтэй СБД-ийн 135-р цэцэрлэг
  8. Ц.Тунгалаг эрхлэгчтэй Налайх дүүргийн 23-р цэцэрлэг
  9. Т.Бямбахорлоо эрхлэгчтэй ХУД-ийн 35-р цэцэрлэг
  10. Т.Сэлэнгэ эрхлэгчтэй ЧД-ийн 83-р цэцэрлэг
  11. Д.Эрдмаа эрхлэгчтэй ХУД-ийн 41-р цэцэрлэг
  12. О.Бямбажаргал эрхлэгчтэй БГД-ийн 77-р цэцэрлэг
  13. Д.Цэрэндолгор эрхлэгчтэй СБД-ийн 42-р цэцэрлэг
  14. Н.Мөнхцэцэг эрхлэгчтэй СБД-ийн 188-р цэцэрлэг
  15. Д.Энхтуяа эрхлэгчтэй Багануур дүүргийн 241-р цэцэрлэг
  16. С.Энх-Ариун эрхлэгчтэй СХД-ийн 110-р цэцэрлэг
  17. Д.Мандахайцэцэн эрхлэгчтэй СХД-ийн 126-р цэцэрлэг

Төрийн өмчийн сургууль

  1. Ө.Шүрэнцэцэг захиралтай ХУД-ийн 15-р сургууль
  2. О.Бат-Өлзий захиралтай БЗД-ийн 53-р сургууль
  3. Р.Өлзийхишиг захиралтай ХУД-ийн 34-р сургууль
  4. Г.Цагаанцоож захиралтай СХД-ийн Ирээдүй цогцолбор сургууль
  5. В.Цэгээ захиралтай БЗД-ийн 14-р сургууль
  6. П.Хувьзаяа захиралтай БГД-ийн 93-р сургууль
  7. Н.Энхбат захиралтай БЗД-ийн 33-р сургууль
  8. Л.Цэрэнханд захиралтай ХУД-ийн 52-р сургууль
  9. Т.Нарантуяа захиралтай ЧД-ийн 24-р сургууль
  10. Ч.Нармандах захиралтай БГД-ийн 47-р сургууль
  11. Ж.Батцэцэг захиралтай НД-ийн 119-р сургууль
  12. Д.Оюунгэрэл захиралтай СБД-ийн 35-р сургуль
  13. Н.Лхагваа захиралтай БГД-ийн Монгени цогцолбор сургууль
  14. Л.Цэнгэлмээ захиралтай СБД-ийн 2-р сургууль
  15. Ч.Хишигмаа захиралтай СХД-ийн 65-р сургууль тус тус индексийн урамшуулал хүртэв.

Индексийн урамшуулал олгож байгаа нь сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулж, хүүхэд бүрт сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлсэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байна. Мөн төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдийг байгуулагын менежмент, сурлагын амжилт, чанарын ахиц, хүмүүжил төлөвшил гэсэн үндсэн үзүүлэлтийн дагуу шилдэг байгууллага, хамт олныг шалгаруулж байгаагаараа онцлогтой аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.