Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

    06/16/2025

    Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

    06/16/2025

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой албан тушаалтан, зээлдэгч нарыг хорьж чадах уу
Гэмт хэрэг

Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой албан тушаалтан, зээлдэгч нарыг хорьж чадах уу

coolBy cool02/18/2022Updated:02/18/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор байгуулсан Хөгжлийн банкнаас улстөрчид, тэдний танил тал, хамаарал бүхий аж ахуйн нэгжийнхэн нэн хөнгөлөлттэй зээл авсан, барьцаа хөрөнгө нь шаардлага хангахгүй зэрэг шалтгаанаар олон компанийнхныг АТГ-ынхнаар шалгуулахаар хандаад буй билээ. АТГ-ынхан ч 2022 оны нэгдүгээр сарын 28-нд зарласан мэдээллийн дагуу ажлын хэсэг байгуулан тухайн зээлийг олгоход нөлөөлсөн Хөгжлийн банкны албан тушаалтнууд болон зээлдэгч нарыг шалгаж эхэлсэн юм.

Тэгвэл хэд хэдэн хүнийг яллагдагчаар тооцон цагдан хорьж шалгах санал ажлын хэсгийнхэн НПГ-т хүргүүлсэн гэнэ. Прокурор уг саналыг нь шүүхэд хүргүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хэлэлцэх аж. Тус шүүхийн шүүгч хэрхэн шийдвэрлэхээс Хөгжлийн банкны хэрэг нааштай, ард түмний талд шийдэгдэх үү, эсвэл албан тушаалаа урвуулж, танил тал эрх мэдэлтэн, хөрөнгө мөнгөтэй авлигачдын талд үйлчлэх үү гэдэг нь илэрхий болох биз.

Бидэнд олдсон мэдээллээр Хөгжлийн банкнаас зээлийн шаардлага хангахгүй барьцаа тавьж, Монгол орныг хангах сүүний үйлдвэр барих төсөл бичиж их хэмжээний хөнгөлөлтэй зээл авсан “Монгол драй милк” буюу “Алтай групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч Х.Бат-Эрдэнэ (Алтай констракшн), дээрх банкнаас “Монгол мах экспо” махны үйлдвэрлэлийн чиглэлээр зээл авч, түүнийгээ зориулалт бусаар зарцуулан “Бишрэлт групп” компанийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн хэрэгжүүлсэн “Гантиг вилла” хотхоны төсөлд хөрөнгө оруулсан үндэслэлээр “Капитал” банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболд, өндөгний НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэг тэргүүтэй зээлдэгч нарыг цагдан хорьж шалгах санал хүргүүлсэн байна.

Харин Хөгжлийн банкны албан тушаалтнуудаас ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар, 2013-2016 оны хооронд гүйцэтгэх захирал байсан Н.Мөнхбат, тэргүүн дэд захирал Ч.Энхбат, дэд захирал Б.Чойжилжалбуу,  2016-2019 онд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаяр тэргүүтэй албан тушаалтнуудыг цагдан хорих санал хүргүүлсэн аж.

Шүүх хэрхэн шийдвэрлэсэн талаар бид цаг тухайд нь мэдээлэх болно.

гэмт хэрэг нийгэм
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.