Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Нийслэлийн 379 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болж байна
Фото

Нийслэлийн 379 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болж байна

coolНийтэлсэн: cool10/29/2018Шинэчилсэн:12/07/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн 379 жилийн түүхт ойн өдөрт зориулсан хүндэтгэлийн тоглолт өнөөдөр Соёлын төв өргөөнд болж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хүндэтгэлийн тоглолтыг нээж хэлсэн үгэндээ “Нийслэл үүсэн байгуулагдсаны ойн өдөр бол нийт Улаанбаатарчууд бидний баярын өдөр. Нийслэлийн удирдлагууд баярын өдрөөрөө хийж, бүтээсэн ажлуудаа иргэдийнхээ өмнө тайлагнаж, ирэх оны бодлого төлөвлөлтөө танилцуулдаг уламжлалтай. Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жилийн хүрээнд 2018 онд олон ажлын ард гарч чадлаа. Боловсрол, дэд бүтэц, зам гүүр, орчны тохижилтын ажилд эргэлт хийсэн жил байлаа. Иргэдийн аюулгүй амьдрах орчин, тав тухтай нийслэлийг бүтээхийн төлөө та бүхэнтэй хамтран ажилласан ажлын үр дүн бодитой гарчээ. Ганцхан жишээ дурьдахад газрын реформ, шинэчлэлийн хүрээнд орон сууцны хороолол дунд болон сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газар эзэмших, ашиглах захирамжийг цуцлан иргэддээ 16.3 га газрыг буцаан олголоо. Улаанбаатар хотын хөгжилд иргэн таны үг ямагт үнэ цэнэтэй байр суурь эзэлдэг гэдгийг дээрх ажлын бодит үр дүн харуулж байна. Цаашдаа ч бид хамтдаа их хотынхоо хөгжил дэвшлийнхээ төлөө иргэдтэйгээ гар бие сэтгэл нийлэн ажиллах болно” хэмээн онцолж байв.

Жил бүр нийслэлийн өдрөөр уламжлал болгон хүн ардынхаа эрүүл энхийн төлөө сэтгэл зүрхээ зориулж, эрдэнэт хүний амь аврахын төлөө цусаа хандивласан  хүндэт доноруудаа шагнаж, урамшуулдаг уламжлалтай. Хүндэтгэлийн тоглолтын эхэнд хүндэт Улаанбаатар хотын хүндэт тэмдэгээр Хүндэт донор Т.Алимааг, нийслэлийн Тэргүүний ажилтан цол тэмдэгээр Хүндэт донор Н.Энхтайванг, нийслэлийн Засаг даргын жуух бичгээр Хүндэт донор Б.Өлзийхишиг, Б.Хатанбаатар, Ю.Цэрэнчимэд, С.Гантулга, Ю.Алтангадас, Г.Ууганбаяр нарыг шагнаж, урамшуулав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.