ФАНТАСТИК” продакшны “Маш нууц”, “18 нас Би чамд хайртай”, “Том толгойтын романс”, “Аз жаргалын шок” “Байтаг богд”“Зүрхэний хилэн” “Зура” “37 точка” зэрэг УСК-ны найруулагчаар ажилласан жүжигчин, найруулагч аав ээжийнхээ авьяасыг өвлөгч Б.Тамирын ээжийнхээ зөвшөөрөлгүй жүжигчний мэргэжил эзэмшээд зэмлүүлж байсан ч хамгийн анх “Гэгээн муза” наадмаас шилдэг туслах дүрийн шагнал авч өөрийнхөө хэр авьяастайг харуулаад амжсан.
Жүжигчин Б.Тамир одоогоос олон жилийн Г.Золзаяатай дэр нэгтгэж, өрх толгойлж байсан билээ.
Гэвч тэдний амьдрал удаан үргэлжлээгүй Б.Тамир эхнэрээ төрхөмд нь буцааж, охиноо өөртөө авна хэмээн хуулийн байгууллагаар хөөцөлдөж байсантухай шар мэдээлэл гарч байсан.
Хосууд хоёр тийшээ болж, бяцхан охиноо хэн өсгөх тал дээр баахан маргалда ж жүжигчин дуучин бүсгүй Г.Золзаяа өөрийн цахим хуудаснаа “Т.Цэгц-Үжинээ өөрөө өсгөнө. Охиноо би хэнд ч өгөхгүй” хэмээх ширүүхэн мэдэгдэл постлож байсан удаатай.
Гэвч тэр охиноо өөр дээрээ авч чадсан.Тэгвэл гэрт нь том асуудал үүсчээ.Энэ талаар “Маш том асуудал гарлаа манай гэрт… Өмсөх хувцас байхгүй байна.Миний гар, хөл ийм байна.Сэтгэл санаа ийм байна.Яана охин минь том болжээ, Асуудал томорчээ. Тэр шар нөхөр асуудал үс ноос дийлдэхгүй байна” гэжээ.