МУГЖ Т.Баясгалангаас үлгэр авч түүнтэй эндүүрэгдэм дуу хоолойтой хэмээдэг.
Мөрөөдлөө биелүүлж өөрийн ертөнцөө бүтээж, дууны урын сангаа арвижуулж яваа бүсгүй бол Э.Чулуунчимэг.Түүний “Гоо ялдам” уран бүтээлийн тоглолтоо энэ сарын 25-нд болно.
Энэ удаагийн тоглолт түүний хувьд тав дахь бие даасан тоглолт бөгөөд “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд болно. Түүний хувьд өмнө нь 2017 онд “Зүгээр л инээмсэглэ”, 2019 онд “Бүсгүй ертөнц” тоглолтоо толилуулж байсан юм.
Тоглолтоо нэрлэсэн “Гоо ялдам” дууны шүлгийг яруу найрагч Б.Ичинхорлоо бичиж, ая зохиогч Д.Бердибек аялгууг нь зохиожээ.