Жастин Бибер “Шударга ёсны төлөө” аялан тоглолтоо ням гарит Лас Вегас хотноо хийх байсан ч түр хойшлуулжээ. Учир нь алдарт дуучны Ковидын тест сул эерэг гарсан байна.

Үүнд мэдээж, дуучин Бибер маш сэтгэл дундуур байгаа ч хамтран ажиллаж буй багийнхан болоод шүтэн бишрэгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдал хамгийн чухал. Тиймээс тоглолтоо түр хойшлуулах болсноо мэдэгджээ.
Түүний энэхүү аялан тоглолт Сан Диегод энэ сарын 18-нд нээлтээ хийсэн юм. Олон сая шүтэн бишрэгчдийнхээ дунд маш амжилттай нээлтээ хийсэн энэхүү тоглолтыг Лас Вегаст удахгүй үргэлжлүүлэх болно. Фэнүүдтэйгээ уулзах өдрийг тэсэн ядан хүлээж байна гэж Жастин өөрийн төлөөлөгчөөрөө дамжуулжээ.
Харин түүний фэнүүд хайртай дуучнаа хурдан эдгэрэхийг ерөөсөн цахим мэндчилгээгээр сошиалыг дүүргэж байгаа аж.

