Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

    06/30/2025

    Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

    06/30/2025

    “Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

    06/28/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төв эмнэлгийн шинэ байртай боллоо
Фото

Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төв эмнэлгийн шинэ байртай боллоо

coolBy cool11/15/2018Updated:12/08/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, НИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөрт нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагуудын барилгыг үе шаттайгаар шинэчлэх ажил тусгагдан хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ ажлын хүрээнд өнөөдөр НЭМГ-ын харьяа Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв 40 ортой шинэ  байртай боллоо. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Багахангай дүүргийн ИТХ-ын дарга Х.Цогцэцэг, дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр, Эрүүл мэндийн төвийн дарга Х.Ганбат болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Нийслэл хотоос 90 км алслагдсан зайд орших тус эрүүл мэндийн төвийн барилга  нь ашиглалтын шаардлага хангахгүй болсноос гадна зөвхөн Багахангай дүүргийн иргэд төдийгүй отрын малчид, зэргэлдээ сумдын хүн амд эрүүл мэндийн болон яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлдгээс орны хүртээмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байсан.

Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор нийслэлийн төсвөөс 2,8 тэрбум төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж, 2017 оны есдүгээр сард тус төвийн шинэ барилгын ажлыг эхлүүлэн өнөөдөр ашиглалтад өгч байна. Шинэ эмнэлгийн барилгын нийт талбай 2392,6 м2 бөгөөд Дотрын тасаг, Хүүхдийн тасаг, Төрөх тасаг, Уламжлалт эмчилгээний тасаг бүхий нийт 40 ортой эмнэлэг болон өргөжжээ.

Эрүүл мэндийн яамнаас Рентген аппарат, эмнэлгийн машин зэрэг 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд нийслэлийн төсвөөр физик эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмж, биохимийн аппарат, эмнэлгийн ор зэргийг шийдэж өгчээ. Эмнэлгийн шинэ барилга ашиглалтад орсноор эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэж, иргэд тав тухтай орчинд үйлчлүүлэх бүрэн боломжтой болжээ.

Дашрамд дуулгахад, 2018 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр Нийслэлийн Шүд эрүү нүүрний төвийн шинэ барилгыг ашиглалтад оруулсан ба Туул тосгоны эрүүл мэндийн төвийн шинэ барилгын ажлыг эхлүүлэн ирэх 2019 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Түүнчлэн нийслэлээс эмнэлгийн байгууллагуудын гадна зам, талбайг иж бүрэн тохижуулах ажлыг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 10 эмнэлгийн гадна зам, талбайг тохижуулан хүлээлгэж өгсөн юм.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.