Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

    07/06/2025

    Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

    07/06/2025

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжих “Вансэмбэрүү-2018” экспо энэ сарын 17, 18-нд болно
Фото

Үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжих “Вансэмбэрүү-2018” экспо энэ сарын 17, 18-нд болно

coolBy cool11/15/2018Updated:12/08/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн А.Ундраа, НИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа нар “Вансэмбэрүү” экспог санаачлан гурав дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэхүү экспо нь үнэ төлбөргүй бөгөөд “Шинэ санаа – Шилдэг бүтээл” уралдааныг зарлаж,  шалгарсан бүтээлийн эздийг гадаадын өндөр хөгжилтэй оронд туршлага судлах бизнес аяллын эрхээр шагнан урамшуулдгаараа онцлог юм. Энэ жилийн экспогийн 2 шилдэг оролцогч, АНУ-д туршлага солилцох, бизнес аялалд оролцох эрхийн эзэд болох юм байна.

Өнөөдөр “Вансэмбэрүү-2018”  экспод оролцохоор бүртгүүлсэн 80 гаруй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөллүүдийг  Хангарди ордны Их танхимд хүлээн авч уулзлаа. Мөн энэ үеэр Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Г.Өлзийсайхан “Экспорт ба боломж” сэдвээр илтгэл тавилаа.

Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, бүтээгдэхүүнийг нь олон нийтэд сурталчлах, бүтээлч хөдөлмөр, экспортыг нэмэгдүүлэх зорилготой “Вансэмбэрүү-2018” экспо МҮОНРТ-ийн үзэсгэлэнгийн танхим /MNB event hall/-д энэ сарын 17,18-ны өдрүүдэд, 11:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдах болно.

Анхны “Вансэмбэрүү” экспог 2016 онд Баянгол дүүргийн Улаанбаатар төмөр замын авто вокзал, “Барс” захын хойно байрлах нийтийн эзэмшлийн талбайд 30 гаруй иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудын оролцоотой зохион байгуулж, “Шинэ санаа, шилдэг бүтээл”-ийн эзнээр “Хас гутал” ХХК, “Эм Ар Эс Би” ХХК шалгарч, Итали Улсын Милан хотод зохион байгуулагдсан арьс, арьсан бүтээгдэхүүний Олон улсын үзэсгэлэн яармагт оролцоод ирсэн.

Хоёр дахь жилдээ буюу “Вансэмбэрүү-2017” экспог 2017 оны 10-р сарын 14-15-ны өдрүүдэд Баянгол дүүргийн УБТЗ-ын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулж, нийт 50 гаруй үндэсний үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд оролцсоноос “Шинэ санаа – Шилдэг бүтээл”-ээр “Spirit of Nature” ХХК-ийн органик, арьс арчилгааны бүтээгдэхүүн шалгарч, Япон улсын Токио хотноо зохион байгуулагдсан гоо сайхны салбарын үзэсгэлэн яармагт оролцож, туршлага судалсан юм.

Үндэсний үйлдвэрлэлээ хамтдаа дэмжин, энэ амралтын өдрүүдэд “Вансэмбэрүү-2018” экспог зориорой.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.vansemberuu-expo.mn, www.facebook.com/vansemberuuexpo цахим хаяг болон 88098251, 99708000 лавлаарай

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

07/06/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

07/06/2025

Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

07/06/2025

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.